DRIFT ШОУНЫ ГАЙХАМШИГ
0
2012/06/11

Монголд нэг үеэ бодвол орчин үеийн “мундаг” машинууд орж ирдэг болжээ. Барууны кинонуудад л гардаг тэдгээр өвөрмөц, содон стильтэй, ганган машинуудын тэмцээнийг дэргэдээс нь харахад сүрдмээр байлаа. 

Сүүлийн үед орж ирж байгаа машинуудаа дагаад жолооч нарын ур чадвар ч дээшилсэн харагдана. UB Palace-ийн Open Air-т саяхан болсон Drift шоунд Монголын шилдэг 40 машин сонирхолтой шоу үзүүлбэрийг гурван үе шаттайгаар толилуулсан юм. Drift гэдэг нь машинуудын шарвах үзүүлбэрийг хэлдэг төдийгүй энэ нь дотроо олон янз байдаг юм байна. Энэхүү шоунд Фортуна, iDrift, V6, Black Team зэрэг Монголын Drift клубууд оролцлоо. Үзэгчдийн хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, тэднийг байлдан дагуулсан шоу болж чадсан юм. 

Машины уралдаан тэмцээн гэдэг голцуу эрчүүдийн дундах өрсөлдөөн байдаг. Тэгвэл энд хамгийн сонирхол татсан зүйл нь 42 оролцогч залуугийн хамт хоёр “зоригтой” эмэгтэй жолооч оролцож байлаа. Тэгэхээр эмэгтэйчүүд эрчүүдээс техникийн ур чадвараараа  дутахгүй гэдгээ харуулаад авлаа. 

Монгол улс маань Ази тивийн улсууд дундаа нэлээд “баруунжсан” орон. Манай залуучууд баруунд зохиогддог бүхий л сонирхолтой арга хэмжээг Монголынхоо хэмжээнд зохион байгуулж, туршлагажиж байгаа нь сайшаалтай. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.