Banner
АЛДАРТ ЖЕК ОСБОРНЫ ОХИН АНХ УДАА ПАПАРАЦИД
0
2012/06/14

Дэлхийн алдарт, домогт рок дуучин Оззи Озборны хүү Жек Осборн болон түүний сүйт бүсгүй Лиза Стелли нар Малибуд өөрсдийн дөнгөж төрсөн нялх охин Перлээ дагуулж яваад папараци дуранд өртлөө. Энэ нь тэдний бяцхан охины хувьд хамгийн анх удаа папарацид өртөж буй нь юм. 

Залуу хосуудын охин өнгөрсөн 4 дүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд реалити шоуны од Жек Осборн хэлэхдээ: 

“Хүн хүүхэдтэй болохоороо төсөөлөхийн аргагүй эгшин зуурын агуу хайр зүрхэнд хурдаг юм билээ. Би анх охиноо хараад урьд нь хэзээ ч төрж байгаагүй тэр мэдрэмжийг авсан. Энэ бол хэзээ ч давтагдашгүй, хачин гайхалтай зүйл байсан шүү” хэмээн ярьжээ.  

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.