Жим Кэрри байшингаа 13.95 сая ам.доллараар зарна
0
2012/06/14

Тэрээр цоо шинэ байшин худалдаж авах гэж буй бололтой. Инээдмийн киноны мастер жүжигчин маань өөрийн байшингаа арван жилийн өмнө Малибу Колонид 9.75 сая ам.доллараар үнэлүүлэн бүртгүүлж байжээ. Тэгвэл өнөөдөр түүний байшингийн үнэ нэмэгдэж 13.95 сая долларт хүрчээ. 2.866 метр квадрат хэмжээтэй тус байр нь маш өндөр таазтайн дээр спа, өдрийн гэрэл, зочны өрөө, гэр бүлийн өрөө, хавтгай дэлгэцэн том хэмжээст зурагт, хоолны өрөө, буфетны хэсэг болон яг далай руу харсан цонхтой.Түүнчлэн таван унтлагын өрөө, угаалгын хоёр өрөөнөөс гадна шорлог хийх грилл,серфингийн самбар болоод унтлагын өрөөнөөс нь номхон далай харагдана. Жим Керри Брэнтвүүдэд бас нэгэн байшинтай бөгөөд Манхеттэн болон Брүүклинд ч түүний байрууд байдаг хэдий ч жүжигчин залуу маань гудамжны чимээ шуугианаас халшран түүндээ төдий л очиж амьдардаггүй байна. Баячуудаа гэж…  

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.