Ялдамхан Мино хүүхдүүдийн “од”
0
2012/06/15

Саяхан болж өнгөрсөн хүүхдийн баярын нэгэн арга хэмжээнд дуучин Номин буюу Мино багачуудын дунд “од” гэдгээ баталлаа. Олон тооны уран бүтээл хийгээгүй ч сүүлд дуучин Амараатай дуулсан “Хатариш” дуу нь хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Тэр ч байтугай түүнийг “Хатариш” Мино гэдгээр нь хүмүүс ихэд танидаг болоод байгаа. 

Дуучин бүсгүй саяхан өөрийн уран бүтээлийн хамтрагч Амараатайгаа Солонгос улсын KBS телевизийн Азийн залуу уран бүтээлчдийн энтертэйнмент шоунд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ. Бүр багаараа нэгдүгээр байрт шалгарсан.

    Хүүхдийн баярын үеэр цэнхэр, бариу, богино даашинзыг сонголтоо болгосон дуучин, жүжигчин бүсгүй дэндүү “ялдам” бас “секси” харагдаж байлаа. Сүүлийн үед уран бүтээлийн ажилдаа шаргуу хандаж байгаа цэнхэр даашинзат Миног бидний папараци дуран ажралгүй өнгөрсөнгүй. 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.