Banner
С. ЛОРЕН: -МИНИЙ ХVVХЭД НАСНЫ АЙДАС БОЛ ӨЛСГӨЛӨН БАЙЛАА
0
2012/06/15

“Миний хvvхэд насанд айдас мөнхийн дагуул байсан. Тэр нь юм идэхгvй байх, сургуулийнхан маань шоолж инээлдэх, бутаж хvvхэд гэж гадуурхах гээд… Гэхдээ хамгийн том айдас нь дайснууд бидний дээрээс бөмбөг шидэх болов уу гэдгийг цаг vргэлж боддог байв. Нөгөөтэйгvvр vеийнхнийхээ нэгэн адил хvчирхийлэлд өртчих бий дээ гэж тvгшдэг байсан. Гэхдээ энэ асуудлыг арай том болж ухаан орсон хойноо боддог болж эхэлсэн л дээ. Эцэг эх нь гэр бvлээрээ турж vхэхгvйн тулд насанд хvрээгvй охидоо мөнгөтэй эсвэл хоолтой хэн нэгэнд хоногоор эдлvvлэх нь энvvхэнд. Тэд vvнийгээ гэр бvлээ аврахын тулд хийсэн гэж тайлбарладаг. Зарим тохиолдолд банди нарыг золигт гаргана шvv дээ.Vнэхээр айхгvй байхын аргагvй” Шиколонегийн гэр бvлд хvvхдийн ор гэж байдаггvй байв. Тэд бvгд ээжийнхээ орон дээр хамтдаа унтана. Гэр бvл vдэш орондоо эрт ороод шөнө хоол идэж байна гэж зvvдлэхийг бие биендээ ерөөнө. Хvvхдvvдийн тоглоом бvгд алга болсон. Гэхдээ үрэгдэж алга болоогvй ээ. Тэд өлсөхийг эрхэнд арьсан тоглоомуудаа төмстэй холин чанаж идсээр дуусгажээ. Софи охин зургаан нас хvрлээ. Гэхдээ дайн дуусаагvй л байлаа… Дайны хар мөр тэдний гэр бvлийг өлсгөж дааруулаад зогсохгvй нэгэн аймшигт хар мөрийг vлдээжээ. Учир нь нэгэн vдэш ээжийнхээ хамт идэх хоол эрж явсан эгч Мария нь Германы цэргvvдэд зэрлэгээр хvчирхийлvvлжээ. Ээжийг нь бас… Тvvнийг амь насаа алдахын даваан дээр эмнэлэгт хvргэж туслам vзvvлэн аварсан хэдий ч Мария насан туршдаа хvнтэй гэрлэлгvй, сэтгэл санааны гvн хямралд байсаар 33 насандаа хорвоог орхисон билээ. /Энэ бол Софигийн амьдралдаа vзсэн хамгийн эмгэнэлт бас зэрлэг балмад явдал бөгөөд хожмыын нэгэн өдөр тэрээр энэ талаар өөрийн нэгэн номондоо дурсан байдаг. Мөн нэгэн удаагийн хэвлэлийн бага хурлын vеэр тэр Германы засгийн газар тvvнээс хожимдсон ч гэсэн уучлалт эрэх ёстой хэмээн мэдэгдэж байжээ. Орч/    Дайн дууслаа. Шиколонегийн гэр бvлийн амьдрал хэвийн байдалдаа орж эхэллээ. Тухайн vедээ хотынхаа хамгийн чадварлаг менежерт тооцогддог байсан Ромильда хэмээх бvсгvй 14 настай Софи охины ирээдvйн карьерыг эхлvvлж өгсөн гэдэг. Ромильда Неапольд анх удаа зохиогдож байсан “Тэнгисийн хатан хаан”/ нэг хvн/, “Тэнгисийн гvнж” /12 бvсгvй/ хэмээн гоо сайхны тэмцээнд охиныг ятган оролцуулж чадсан юм.  Ингэснээр Софи 200 орчим өрсөлдөгчөөс шалгаран 12 гvнжийн нэгд тооцогдож чадсан билээ. Охин Рим орох тасалбарын мөнгөтэй ч болж. Халаасандаа 300-хан лир /35 ам.доллар/-тэй охиноо нийслэлд очиж өөрийн гэсэн авьяас чадвараараа тэндхийн оршин суугчдыг бишрvvлэхийг зөвшөөрөв. Гэтэл жилийн дараа ээж нь  гэнэт бие муудаж нутаг буцах болсноор 16-тай охин их хотод ганцаараа vлдэхээс өөр аргагvй болжээ. Бас л айдас тvгшvvр… Хотын харчуул тухайн vед дайн дөнгөж дууссаныг далимдуулан хулгай дээрэм хийх, хvчирхийлэл vйлдэх, залилан мэхлэх гээд гэмт хэргийг ихээр vйлдэх болсон байв. Vvнтэй холбоотой Софи охины амьдарч байсан ядуусын дvvрэг vндсэндээ гэмт хэргийн vvр уурхай болоод байлаа. Гудамжны биеэ vнэлэгчид өдрөөс өдөрт нэмэгдэн, охид бvсгvйчvvдийг хулгайлах явдал ч газар авав. Нэг удаа Софи ажил олохоор хотын захын нэгэн гудамжаар зар сонирхож явахад нь зуучлагч гэх эр тvvндөндөр цалин бvхий ажил хийхийг санал болгожээ.  Охин ч чухам юу болохыг нь сонирхож. Гэвч тэр ажил нь өндөр vнээр биеэ vнэлэх явдал байжээ. Софи мэдсэн даруйдаа татгалзсан боловч зандалчин эрс тvvнийг золтой хvчиндчихээгvй байна. “-Тэр өдрийг би хэзээ ч мартдаггvй. Харанхуй гудамж, нурсан балгас… Би татгалзлаа гэдгээ хэлчихээд эргээд явах гэтэл тэд одоо хожимдсон гэнгvvтээ над руу дайрсан. Хутга ч харагдаж байлаа. Ингээд бvх зvйл өнгөрөх ёстой юм байхдаа гэж бодоод  зугатаалаа. Гэтэл харин аз болоход тэндхийн нэгэн vйлдвэрийн ажилчид тараад гудамжаар бөөнөөрөө ороод ирсэн. Амь аврагдлаа. Цагдаа нар дахин ингэж ганцаараа явахгvй байхыг сануулав. Ээжийг итрэхэд нь би зөндөө vйлж билээ. Хэрвээ тэд яасан бол… За даа, энэ талаар дахин дурсаад ч яахав. “Ponti And Me” номноос…/  Ф.Синатра тvvнд сэтгэлээ илэрхийлэн “Роллс Ройс” бэлэглэв Удахгvй Софи ажил оллоо. Тэрээр нэгэн загварын сэтгvvлд зургаа авахуулдаг болов.  Хэд хэдэн удаа зураг нь нийтлэгдсний төлөө тэрээр гонорар гэж 200 ам.долларыг анх удаа гартаа барьж vзжээ. Нэгэн vдэш Софи найз охины хамтаар “Мисс Рим”-ийн тэмцээн болж байгаа шөнийн клубт иржээ. Гэтэл тэрхvv тэмцээнийг зохион байгуулж байсан, шvvгчдийн бvрэлдэхvvний гишvvн, нэртэй продюсер Карло Понти залуухан, дур булаам бvсгvйг анзаарчээ. Понти бvсгvйд тэмцээнд оролцох саналыг тавьсан бөгөөд төгсгөлийн шатны шалгаруулалтаар Софи хоёрдугаарт байрт шалгарсан нь санаандгvй явдал баөйлаа. Тэмцээний дараа продюсер залуу бvсгvйг кино урлагт хvч vзэхийг хvссэн байна. Гэтэл анхны кинопробууд амжилтгvй болжээ. Гэрэл зурагчид болон кино зураглаачид нэгэн дуугаар ирээдvйн гоо сайхны дагиныг элдвээр шvvмжилж гарчээ. “-Дэндvv өндөр, урт хамартай,  зузаан уруултай” гээд л… Фотогеничний биш хэмээн “голж” гарав. Гэхдээ Понти тvvнд хөнгөн хэлбэрийн хэд хэдэн гоо сайхны мэс засал хийлгэснээр хэзээч давтагдашгvй дvр төрхтэй болсон Софи кино урлагийн харгис салбарт хvч тvрэн орж ирэв. 1950-иад оны дунд vе гэхэд тэр Италийн хамгийн алдартай секс-симбол болоод байлаа.1953 оноос Лазарро нэрээ өөрчлөн Лорен болоод байсан бvсгvй Витторио Де Сикагийн “Алтан Неаполь” кинонд амжтилтта йтоглон жvжигчний карьераа эхлvvлснийхээ дараа Холливудыг өөртөө нээжээ. Америкийн кино-продюсерууд тvvнийг ихэд халуун дотноор хvлээн авсан бөгөөд нэгхэн сарын дараа гэхэд алдарт Керри Грант, Фрэнк Синарта нарын хамт “Бахдал ба Vзэн ядалт” гэсэн кинонд тоглуулж эхэлсэн гэдэг. “-Би хамт тоглох хvмvvсийнхээ нэрийг сонсоод ухаан алдах шахсан. Салгалаад л. Тэд миний амьд шvтээнvvд шvv дээ. Бvр багадаа тэдэнд унтаж байна гэж зvvдэлдэг байлаа байлаа шvv дээ. Би “өчvvхэн Софи Шиколоне” тэрхvv хоёр амьд домогтой нэг дор гээд бод доо. Киноны дараа олон охид бvсгvйчvvдээс захидал ирсэн. Гэхдээ тэдний ихэнх нь уурласан, атаархсан өнгө аястай зvйлсийг бичсэн байлаа” Тэр дvрд тоглосных нь төлөө Софид 200.000 ам.долларын гонорар өгчээ. Зураг авлтын vеэр олныг гайхшруулсан нэгэн зvйл ажиглагдсан нь бvсгvй Фрэнк Синатратай болздог болжээ. Синтрагийн эхнэр Нэнси ч сvvлдээ тэдний харьцааны талаар мэдэх болсон төдийгvй Америк даяараа тэр хоёрын скандал фактыг сонирхож эхэллээ. Синатра Саудын Арабад болсон азийн урлагийнхны нэгэн хvлээн авалт, уулзалтанд оролцож ирээд гэртээ ч харилгvй шууд Софигийн хаусыг зорьсон гэх факзт байдаг. Тэнд хоёр хоногийг халуухан итали бvсгvйн өвөрт жаргалтай өнгөрvvлсэн тэрээр Аризона дахь эдлэндээ ирэхэд нь бараг хэдэн зуун сэтгvvлч, гэрэл зурагчид эхнэрээс нь тvрvvлэн угтан авчээ. Тэр тайлбар хийлээ. “-Миний хувьд өнгөрсөн хугацаанд сайн аав, сайхан хань байсаар ирсэн. Одооч тийм. Гэхдээ Софи бид хоёрын энэ “тэнэглэлээс” болон гэр бvл маань эвгvй байдалд орох ёсгvйг мэдэж байна. Нэнси ч vvнийг хамгийн тvрvvнд ойлгох болов уу гэж найдаж байна. тэр бvсгvйгш та бvхэн буруутган бас гадуурхах хэрэггvй болов уу” хэмээн сэтгvvлчдэд хэдхэн өгvvлбэр хэлснээр тэр иудаагийн уулзалт өндөрлөсөн юм. Ингэхдээ тэр Софид хамгийн сvvлийн vеийн загварын “Роллс-Ройс” нууцаар бэлэглэсэн талаарх сэтгvvлчийн асуултанд хариу өгөөгvй ажээ. Понти тvvнээс 22 ах ч яг л жаахан хvvхэд шиг эрхэлдэг байв. Уг хэрэг явдлын дараагаар Софиг Керри Гранттай “явалдаж байна, бvр гэрлэх саналыг Керри гаргасан хэмээн хэвлэлээр ширvvхэн шуугиад авав. Керри Грантад Мальтад амарч байхдаа тvvнээс гэрлэх талаар саналыг нь асуужээ. Аз болоход амьрал дээрээ Грант Софитой гэрлоэж чадаагvй ч 1962 онд “Усан дээрх байшин” кинонд эхнэр нөхөр болон тоглох боломж тvvнд тохиожээ. Тэд киноны туршид 13 удаа vнсэлцэж, хоёр удаа  секс хийж байгаагаар гардаг. Хэдийгээр өөр эрстэй нэр холбогдоод байсан ч бvсгvйн сэтгэлд нэг л хvнийг хайрлаж чадна гэсэн  мэдрэмж чанга хадаастай байжээ. Тэр бол өөрийн хамтран зvтгэгч, ивээн тэтгэгч нь болох Карло Понти байлаа. Гэхдээ Софи тvvнтэй хамт амьдрах нь битгий хэл чөлөөтэй уулзаж учирахад ч хvнд байсан юм. учир нь Понти гэр бvлтэй байсан явдал. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд тэд зөвхөн ажил хэргийн эсвэл найз нөхрийн хvрээнд л харьцаж хамтран ажилласаар иржээ. Гэвч хэсэг хугацааны дараа Понтигийн эхнэр байдлыг ойлгосноор нөхөртөө гэр бvлээ цуцлуулах зөвшөөрлийг олгов. Гэхдээ гэр бvл салалтын шvvх хурал маш ээдрээтэй байдалд болж өнгөрсөн бөгөөд хөрөнгөө хамгаалж vлдэхийн тулд Понти бvр хэд хэдэн өмгөөлөгч хөлсөлж авах шаардлага гарсан байна. Ингээд “тулааны” төгсгөлд тэд гэрлэлээ. Гэтэл Италид дахин гэрлэлт тухайн vед маш хатуу хяналт шахалтан дор хийгддэг байсан тул Понтиг 1963 онд хууль бус гэрлэсэн хэмээн шvvхээс буруутгажээ. Ингэснээр Понти Францын иргэн болохоор 1964 онд Парист иржээ. Ийнхvv тэр олон бэрхшээлийг даван туулсны эцэст 1966.04.06-нд хурим нь  Францын нэгэн сvмд болж тансаг гээчийн хvлээн авалт хийсэн байна. Амьдрал эхэндээ халуухан л байлаа. Понти найз нөхөддөө Итали халуухан бvсгvйн сексийн тачаал, дур хvсэл өдөөх чадвар, эрч хvч хайр халамжийн талаар ам алдан ярина. Софи ч өөрөөсөө олон ах нөхрөөсөө нөгөө ажлын талаарх багагvй зvйлийг мэдэж, сурч авснаа хожим нуулгvй ярьсан байдаг. 1968.10.28-нд тэдний удаан хvсэн хvлээсэн анхны хvv хорвоод мэндэлжээ. 1973 онд удаах хvv Эдуардо төрөв. Гэтэл аз жаргал удаан vргэлжилсэнгvй 1977.02.08-нд Италийн цагдаагийнхан Понтиг татвараас зайлсхийсэн, улсын өмч хөрөнгө vрэгдvvлсэн гэх хэргээр буруутган бvр баривчлах ордер хvртэл vйлджээ. Лореныг тvvний хамтрагчид тооцсон байна.  Ингэтэл 1979 онд шvvх Понтид дөрвөн хорих ял оноож 22 сая лирээр торгох шийдвэр гаргасан бол Лорены хэргийг хэрэгсэхгvй болгожээ.  Хэдийгээр тэрээр хоёр жил ял эдэлж гарсан бөгөөд хожим 1987 онд  л цагаатгасан гэдэг. Харамсалтай нь Лорен тус хэргээс зугтаж чадаагvй бөгөөд тэрээр 1982 онд татвар төлөхөөс зайлсхийсэн гэгдэж 30 хоног торны цаана суугаад гарсан билээ. Харин Понтигийн хувьд эхнэрээ шоронгоос гараад хоёр сар болсны дараа урьдны нууц амраг болох Английн залуу жvжигчин Корландо Сандристай гэрлэжээ. “-Би Понтиг насан тууршдаа хайрласан. Одоо ч тэр. Гэвч тvvний мөнгө угааж байсан арчаагvй луйвар, хvvхнvvдэд хэдэн саяар нь зарцуулж байсан, ар гэртээ байнга их хэмжээний мөнгө надаас нуун гуйвуулдаг байсан гээд олон тэнэглэлийг нь хэзээ ч уучлахгvй. Тэр одоо хөрснөөс арчигдсантай адил. Тvvнтэй холбоотой ном бичиж байсандаа би их харамсдаг. Хамаг залуу нас, охин биеэ хvртэл би тvvнд зориулсан. Гэтэл тэр надад иймэрхvv л бэлэг барьсан юм даа. 2007.10.12 Франц. Парис”

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.