ХОЛЛИВУДЫН ХАРААЛ ХҮРСЭН КИНОНУУД
0
2012/06/15

Британийн The Independent сонин Холливудын хараал хүрснээс болж жүжигчид нь машины аваарт орсон, золгүй явдал тохиолдсон гэх кинонуудыг нэрлэжээ. Оз улсын шидтэн /1939/Хамгийн анхны хараал хүрсэн киноны нэг. Шулмасын дүрд тоглож байсан Маргарет Хэмильтон нүүр будах өрөөнд галд золтой л амиа алдаагүй байна. Харин хожим нь энэ кино зохиолоор театрын жүжиг тавьж байхад мөн л золгүй тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс хойш хараал хүрсэн гэх уг бүтээлийн шулмасын дүрийг бүтээх хүн олддоггүй байжээ.


Полтергэйст /1982-1988/ Полтергейсттэй холбоотой дөрвөн хүн зургаан жилийн дотор дараалан нас барсан аж. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь Керол Энний дүрийг бүтээсэн 12 настай Хезер O’Руркийн үхэл юм. Охин ханиад хүрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь нас байржээ. Тэгвэл Доминик Данн /22/ найзынхаа гарт, Жулиан Бек /60/ ходоодны хорт хавдраар үхсэн. Эмчийн дүрд тоглодог Уилл Сэмпсон /55/ зураг авалт дуусангууд бөөрний дутагдалд орон хорвоог орхижээ.

Хэрээ /1994/Сургуулийнх нь найзуудын хэлснээр Брэндан Лид өөрийнх нь зөн совин яг эцгийнхээ адил зургийн талбай дээр нас барна гэж хэлдэг байжээ. Зөн таасан бололтой. Тэрээр “Хэрээ” киноны зураг дуусахаас найман өдрийн өмнө нас барсан юм. Кинон дээр түүний дүр болох Эрик Дрейвен үхэхэд тэрээр бас… хоосон буу нь яагаад ч юм цэнэгтэй байснаас үүдэн Брюс Лигийн хүү эцгийнхээ араас одсон билээ.

Супермен /1951 түүнээс хойш/Хараал идсэн “Супермен” дандаа л өөрийн голлох дүрд тоглосон нөхдийг “хороогоод” байдаг юм. Тэдгээрээс хамгийн харамсалтай үхэлд Жорж Ривз, Кристофер Рив нарынх тооцогддог. Жорж Ривз нь 1950-иад онд энэ кинонд тоглож байсан6 Хурим болохоос найман хоногийн өмнө түүнийг буугаар буудуулан нас барсан байсныг олжээ. Кристофер Рив нь болохоор 1995 онд нэг удаа морьноос унан хүнд гэмтэж байсан. Гэхдээ тэрээр саяхныг болтол амьдарч байгаад 2004 онд зүрхний шигдээсээр таалал төгсчээ. Түүнчлэн энэ кинонд өүхийл цаг үед тоглож байсан Марго Киддер, Марлон Брандо, Ричард Прайору, Кирк Ален, Дина Кейн, Жерри Сигел болон Жо Шустер нар бүгд золгүй үхлээр үхсэн гэдэг. 


    -“Оз улсын шидтэн” /1939/    -“Полтергейст” (1982-1988)   -“Хэрээ” (1994)   -“Супермен” (1951 оноос)   -“Розмаригийн хүүхдүүд” (1968)   -“Трилоги Матриц” (1999-2003)   -“Утасны дуудлага-2” (2005)   -“Омен” (1976)

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.