ХАР ТАМХИ, СЕКС, ҮХЭЛ
0
2012/06/15

Пол Маккартнийг хувийн бизнесээ эхлvvлж байх тэр vед Жон Леннон эхнэрийнхээ хамт хар тамхи татан хаа нэгтээ  нуугдан хэвтэх болжээ. Тэр 17 настайгаасаа хар тамхи хэрэглэж эхэлсэн. Йоко тэр хоёр хар тамхиа пластик уутанд нуудаг байжээ. Тэд бал сараа героинтой хамт тэмдэглэн өнгөрvvлсэн. 
Жиа Каранжи. 1980-аад онд Клауди Шиффер болон Синди Кроуфорд  нараас ч өмнө энэ салбарт хvчээ авсан. Гэвч тэрээр героинтой амьдралаа холбосон юм. Гэтэл тэрээр өөрийгөө ДОХ-ын халдвараар өвчилсөн гэдгээ 1986 онд мэджээ. Энэ өвчнөөр нас барсан Америкийн  хамгийн анхны нэр алдартай бvсгvй юм. Мэрилин Монро. Тэрээр 1982.08.05-ны өдөр 36 насандаа хорвоог орхисон. Тэр тайвшруулах эмийн тунг хэтрvvлэн хэрэглэжээ. Гэхдээ тvvний vхлийг аллага байсан гэж vзэгсэд цөөнгvй байгаа. 

Элвис Пресли (1935 - 1977). Тэр жинхэнэ хар тамхичин байлаа. Сvvлийн хоёр жилийн дотор тэрээр эмчээсээ 19.000 доз мансууруулах бодис авсан гэдэг. Vхсэнийх нь дараа задлан шинжилгээ хийхэд тvvний ходоодноос эла-вил, авентил, морфин,кодеин, валиум, нембутал, диа-зепан, этинамат, амобарбитал, пентобарбитал,пласи-дил зэрэг нийт 22 төрлийн эмийн бэлдмэл олджээ. 

Сид Вишезийн vхэлтэй холбоотой олон таамаг байдаг. Амьдралынхаа сvvлчийн өдөр тэрээр яг л хvvхэд шиг инээж хөхрөн маш хөгжилтэй байсан гэдэг. Өглөө гэхэд найзууд нь тvvнийг орхин явжээ. Гэтэл тvvний ээж нь өрөөнд нь орж хvvдээ хар тамхи тарьж байсан гэдгийг тэд хожим мэдvvлж байсан юм. Өмнө нь ч ингэдэг байсан гэнэ. Тэгээд тэр өглөөний тарианы дараа Сид дахин сэрээгvй байна. Vvнийг аллага гэхvv, амиа хорлолт гэх vv?

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.