Н.Энхбаяр: Би ямар ч ялгүй, сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой
5
2016/04/27

МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

– Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн талаарх таны байр суурь? 

 

– Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөрчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь аль нэг намын захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. 

 

Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна.

 

Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон дээрх системүүдийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно.

 

ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. 

 

–  Хууль эрхзүйн хүрээнд та сонгуульд  өрсөлдөх боломжтой  юу?

 

– Би хууль эрхзүйн хүрээнд сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой. Бүр 100 хувь боломжтой.  Тодорхой захиалгаар янз язнзын байдлаар оролдож байна. Үнэн хэрэгтээ би сонгуульд өрсөлдөх бүрэн бололцоотой  байгаа.

 

– Таны зүгээс сонгуульд өрсөлдөх боломжоо нээлттэй болгох зорилгоор АН-тай тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ нь ямар учиртай юм?

 

– АН, МАН хууль тогтоодог, хууль таайлбарладаг, хууль гуйвуулдаг, тийм эрхтэй  байгууллага биш. Зүгээр л улстөрийн намууд. Хууль ямар нэгэн намыг илүү хатуу гэсгээж, Н.Энхбаярт бүр чанга үйлчилдэг зүйл биш. Бүгдэд нь ижил тэгш үйлчлэх ёстой. Тэр утгаараа өршөөлийн хууль  гэж үнэхээр гарсан  юм бол, хэрэгжих ёстой л юм бол 2009 онд гарсан өршөөлийн хуулиар  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлтэй холбоотой ял хүчингүй болсон байдаг.  Мөн 2015 оны Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 150.3  гэж надад хүчээр тулгаж байсан зүйл заалт   өршөөгдсөн.

 

–  Тэгэхээр та өөрийгөө  цэвэр ялгүй болсон гэж  дүгнэж байгаа хэрэг үү?

 

 

– Хууль надад үйлчлэх ёстой юм бол  би ямар ч ялгүй.  Өршөөлийн хууль,  Эрүүгийн болоод бусад бүх хуулийн  зүйл заалтуудыг харгалзан үзэхэд би сонгуульд орох бүрэн эрхтэй. Үүнийг МАНАН-гийнхан болон тэдний өгсөн даалгавраар Хууль хяналтын байгууллагад ажиллаж буй хүмүүс зориуд санаатайгаар худлаа тайлбарлаж байгаа. Намайг сонгуульд оролцох бололцоогүй юм шигээр тайлбарласаар ирсэн.

 

– Таныг сонгуульд тойргоос өрсөлдөлгүй жагсаалтаар парламентад суух тохироо хийж байгаа гэх яриа явж байсан. Одоо цэцийн дүгнэлтээр жагсаалт байхгүй болох нь тодорхой болчихлоо?

 

– Сонгуульд оролцож магадгүй гэхээр цэцийн дүгнэлт  гаргаж, хуулиа будлиулж байна. Ийм л ажил явагдаад байна.

 

– Жагсаалтыг байхгүй болгох асуудал дээр МАНАН-гийнхан үгсэн хуйвалдсан гэж та сая онцоллоо. Тэгэхээр танай нам МАН-тай эвсэх асуудал эргээд бүрхэг болж байна гэсэн үг үү?

 

– Бид ямар ч байсан МАН-ыг урьсан. Өөрсдөө үгүй гээд худлаа яриад, бид нарыг буруутгаад яваад байгаа. Түүнээс биш бидний урилга хэвээрээ л байгаа. Хуулийн хугацаа энэ сарын 29-нд дуусна. МАН хуулийн хугацаа  дуусахаас өмнө өөрсдөө “Үгүй” гээд хэлчихсэн. Яахав, ард түмнийхээ эрх ашиг, улс орны эдийн засгийн төлөө хамтран зүтгэхийн тулд эцсийн хугацаа дуустал тал талаасаа яриад үзвэл яасан юм гэсэн уриалга бид явуулсан байгаа. Одоохондоо МАН-аас ямар хариу ирэхгүй байгаа. 

 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Photo


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Цэцээ 2018 оны 07 сарын 05 [122.201.22.76]

    ҮНЭН ЭНЭ ХҮН ЯМАРЧ ЯЛ БАЙХГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ! ХАРИН Ч МОНГОЛ УЛСЫН ИХ ӨРИЙГ ТЭГЛЭЭ БАЙСАН ТҮҮХ БИЙ ШҮҮ ! АРД ТҮМЭН МЭДНЭ ! БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ Л ЯЛЫН ДЭЭД АВАХ ЯДТАНУУД ШҮҮ ШУДАРГА ХЭЛХЭД ЭНЭ ХҮНД ХИЙМЭН ХОР БАЙХГҮЙ ТҮМЭН МЭДНЭ !

  • Злчин 2018 оны 07 сарын 05 [122.201.22.76]

    Төрд байх ёстой хэнч экс ийг гүйцэхгүй монгол улс доош орсон штээ энхбаяргүй төр ИЙМЭЛ бна энхбаяр дарга төрд байсан бол энгээ ч үү өөр л байх байсан доош орох ч гүй

  • ARD 2018 оны 07 сарын 25 [27.123.213.2]

    sain uls torch garuud helmegdvvlsen bolohoos bish

  • ard 2018 оны 12 сарын 25 [27.123.213.2]

    sain uls torch doo amjilt

  • zochin 2019 оны 01 сарын 21 [124.5.49.206]

    ene huniig songuulid gargaad solongosiin daram bolgoh gee yu ta nar chin arai solioroogui yum bgazdee ain naad hunee zailuul

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.