Б.Саранчимэг Эко хатагтай юу эсвэл шоучин хатагтай юу
2
2016/05/10

УИХ-ын гишүүн “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг эртнээс л сонгуулийнхаа шоуг хийж эхэлсэн. Сонгуульд нэр дэвшихийн тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаа хүлээлгэж өгчхөөд Э.Бат-Үүл өөрийг нь халсан хэмээн доголон нулимс дуслуулсан тэрбээр өөрийгөө “Эко хатагтай” хэмээн өргөмжилсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг өөрийн хөрөнгөөр барьж байгуулж,  засаж тохижуулсан мэт хэвлэл мэдээллээр “шоу”-даж яваа нэгэн. Эрхэм хатагтай Б.Саранчимэг 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын дарга болсон.

 

Тэрээр ажлаа ч чамлалтгүй сайн хийсэн. Гэхдээ хотын даргадаа таалагдсангүй юу сонгуулийн чимээ сонсоо юу өнгөрсөн онд гэв гэнэт л Э.Бат-Үүл дарга намайг халчихлаа хэдий халагдсан ч “Түшиг тулгуур маань сайн баг байсан юм шүү” хэмээн хэвлэл мэдээллээр хангалттай ПР хийсээр ажлаа өгсөн нэгэн.  

 

Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга болсноороо иргэдэд танигдах гэж  хэвлэлээр их ч шоудаж өөрийгөө “Эко хатагтай”  хэмээх цол өргөмжилж хаана л эко хүрээлэн, эко асуудал гарна тэнд зоолттой хэвлэлийнхний өмнө яриа өгөхөөр зогсдог нэгэн .  Он гараад л МАН-аас УИХ-д нэр дэвших гээд өдөр шөнөгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүд сахиж мөнгө тарааж ёстой л өөрийнхөө мөнгөөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнг барьсан мэт  ичихгүй ярьж сууна.

 

Уг нь Б.Саранчимэг хатагтай татвар төөлөгчдийн мөнгөөр төр засгийнхаа үүрэг даалгавар болгосон ажлыг хийж гүйцэтгэсэн баймаар. Тэгтэл үүнийгээ ПР-даж сонгуулийн хууль зөрчиж сонгууль дөхсөн эл өдрүүдэд ТВ, зурагт, сошиал, вэб сайтуудаар ёстой л “Би л цэцэрлэгт хүрээлэнг босгосон, Би л мундаг, Надад итгэл үзүүлээрэй” хэмээн цээжээ дэлдэж сонгуулийн хууль зөрчиж явна.Б.Саранчимэг хатагтайг тойргийнхон нь “ Их зантай, хэвлэлийнхэн хархаар л бялдууч зан гаргадаг” хумсаа нуусан муур хэмээн ярьдаг.

 

Нээрээ ч тийм гэмээр тойргийнхон иргэд уулзах санал тавихад утсаа ч авахгүй,  утсаа авахаараа ааш уураа тойргийнхондоо гаргаж ёстой л “Миний ажилд манай иргэд надад  саад болж байна” хэмээн загнаж уурлах нь холгүй байгаа сурагтай.  Эрхэм хатагтай сонгуулийн хууль зөрчөөд ч болтугай хэвлэл мэдээллээр өөрийгөө таниулж Баянзүрх дүүргээс их хуралд гарахын төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй хэвлэл мэдээллийнхний  үүд сахиж сууна. Гэхдээ эрхэм эко хатагтай та сонгуулийн хууль зөрчөөд байгаа юм биш үү. Өрсөлдөгч нар нь үүнийг ашиглаж СЕХ-д өгч шалгуулмаар юм даа. Эцэст нь хэлэхэд таныг төлөөлөх УИХ-ын гишүүний зөөлөн суудалд эко хатагтай Б.Саранчимэг суулгавал утсаа байтугай дөрвөн жилд ч бараагаа харуулахгүй зөвхөн  хэвлэл мэдээллээр  сайхан юм ярих эрхэм  хатагтайг сонгох сонгохгүйг нь эрхэм  сонгогчид нь мэднэ буй за.   

Photo


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • zochin 2018 оны 08 сарын 23 [202.21.115.35]

    Ugaasaa l showchin shu de. Yu yasan Eco be ene avgai 2 jil tsetsrerlegt hurelend ajillasan ner zugeed uurtuu Eco neg ugdug bas l Oboo teneg avgai shu . unuus s n icheed baidah shu

  • zochin 2019 оны 02 сарын 02 [202.9.44.40]

    Атаархаж үхэж байнадаа зарим хүмүүс. Б.Саранчимэг аядуу зөөлөн аргагүй л төрийн хүн юм байналээдээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.