С.Оюун сонгуульд нэр дэвшихгүй
0
2016/05/11

ИЗНН-ын сонгуульд оролцох хүсэлтийг СЕХ бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Уг асуудлаар өчигдөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан, ил захидал илгээсэн. 

 

Харин АН-ын зүгээс ИЗНН-ыг сонгуульд дэмжин орох санал тавьсан бөгөөд УИХ-д таван мандат, НИТХ-д гурван мандат өгөх тохироог ҮЗХ-н дээр эцэслэн шийднэ. АН-аас тойргийн мандат амлаж буйтай холбогдуулан С.Дэмбэрэл, С.Оюун нарыг тус намын нэр дээр сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл явж байсан. Тэгвэл ИЗНН-ын дарга С.Оюун "Би энэ удаагийн сонгуульд оролцохгүй. Нийгэм шинэ хүн хүсэж байна. Намаасаа гарч, АН-д элсэхгүй. Шинэ залуу боловсон хүчнээ ИЗНН-ын зүгээс дэмжинэ" гэсэн тодруулга өгсөн байна. 

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.