Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан Б.Дэлгэрсайхан хэргээ хамтрагч Баярцогтод тохжээ
4
2016/05/12

“Дорнын говь” ХХК-ийн Б.Дэлгэрсайханы офшор данс илэрсэн тухай хэвлэлүүд онцолж байна. Б.Дэлгэрсайхан нь Монголын уул уурхайгаас баяжиж хөлжсөн нэгэн.

 

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвшлийнхнээс анх удаа өөрсдийн хөрөнгөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирж байсан. Төмөр замд Б.Дэлгэрсайхан нь 350 вагонтай. Ноцтой нь вагоны үндсэн жинг гаальд мэдүүлэхдээ анхнаас нь илүү жингээр мэдүүлсэн гэх нь бий. Энэ нь гаднаас ачаа зөөхдөө зөөсөн ачааныхаа жин дээр ажиллаж, Монголын гаальд татвар дутуу төлж байгаа хэрэг юм.

 

Монголын баялгийг урд хөрш рүү боловсруулаагүй чигээр нь гаргаж хөлжсөн Б.Дэлгэрсайхан гэгч улс төрд мөнгөөр зодож хүч түрэмгийлэн орж ирж байгаа. Тэрбээр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдож, сүүлийн хоёр жил Дорноговь нутагт их хэмжээний хөрөнгө хаяснаар МАН-аас УИХ-ын 2016 оны сонгуульд Дорноговь аймгаас нэр дэвших эрхээ олж аваад буй. Авлигтай тэмцэх газарт Б.Дэлгэрсайхан нь хэдэнтээ шалгагдаж байсан бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр АТГ-т үүссэн хээгээ Баярцогтод тохоод байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • hi 2018 оны 08 сарын 24 [202.179.26.78]

    Баярцогтын ухааныг боловсролыг гүйцэхгүй байж ийм л муухай юм хийнэ дээ Дэлгэрсайхан гуай арчаагүй юмаа

  • Зочин 2018 оны 11 сарын 21 [202.179.25.108]

    АТГ-н Энхжаргал дарга чинь Дэлгэрсайханы менежер цэрэг байсан одоо ч цэрэг нь ш дээ.

  • PKXNY 2019 оны 06 сарын 25 [119.40.98.162]

    БАЯРЦОГТ АЦЫГ ЯЛ АВАХЫГ ХАРААД ҮХЭХ ЮМСАН УРВАГЧ ХАР ХУВАЛЗ,ААЛЗ.....

  • s 2019 оны 09 сарын 03 [202.21.100.210]

    hujaa bayrtsogt mongold baigamuu ingehed

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.