Banner
ГАЛ СӨНӨӨГЧДӨӨРӨӨ БАХАРХАЯ
0
2012/06/18

Дэлхийн хамгийн хүнд 10 мэргэжлийн гуравдугаар байрт гал сөнөөгч мэргэжил ордог. Үнэхээр л амь дүйсэн ажил. 

Өчигдөр өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд нийтийн орон сууцанд гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үеэр Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газрын гал сөнөөгчид ажиллаа. Гал унтраах ажилд тус газрын дөрвөн ангийн зургаан тасгийн нийт 60 гаруй гал сөнөөгчид ороцлоо.

 Хүнд нөхцөлд хүний овсгоо самбаа шаардсан мэргэжил бол яахын аргаүй гал сөнөөгчийн ажил. Мэргэжилтнүүд дээрх галыг тун богино хугацаанд амжилттай унтрааж чадсан юм.

 Гал, ус гэдэг хэнд ч үл захирагдах хамгийн эрсдэлтэй зүйлс. Энэ хүнд хүчир ажлыг үүрэн яваа гал сөнөөгчдөөрөө энэхүү зургийг авч байх үед бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ёстой л эр зоригийн энэ ажилд хүчин зүтгэж, сэтгэл итгэлээ зориулан байгаа нийт гал сөнөөгчиддөө ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 www.paparatsi.mn сайтын хамт олон

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.