УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва залуу малчдыг доромжлов
0
2016/11/12

УИХ-ын ээлжит чуулганаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр ойрд харагдахгүй шахам байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байр сууриа илэрхийлж үг хэлэхдээ Монголын малчдыг мэргэжлийн бишээр нь дуудаж, залуу малчдыг сүрхий доромжиллоо.

 

Тэрбээ “Мэргэжлийн малчин бэлтгэмээр байна. Залуу малчид цөөрсөн талаар ярилаа. Тэднийг жинхэнэ мэргэжлийн малчин болгож бэлтгэх хэрэгтэй. Мөн бусад улсуудад туршлага судлуулмаар байна. Ахмад малчдаас туршлага судлуулмаар байгаа юм” хэмээн ярив.

 

Залуу малчин цөөрч байгаа нь үнэн ч тэднийг мэргэжлийн биш хэмээн хэлж байгаа нь жинхэнэ утгаар нь доромжилж байгаагаас ялгаа юу байна. Тэгээд бас гадаадад туршлага судлуулна ч гэх шиг. Монголоос өөр улсад бэлчээрийн мал аж ахуй гэж бараг байхгүй ч эрхэм гишүүн мэддэггүй бололтой. Тэгээд ч Монголын малчид арай ч гаднаас туршлага судлахдаа тулчихаагүй л байна.

 

MINFO.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.