Однөүгийн одгүйтэл
0
2012/06/21

Бие жижигтэй бөгөөд бэлчээр ч жижиг Салангийн Одонтуяа гэгч эгч бий.  2008 оны сонгуульд одгүйтэн унаж, кампанит ажлын багийнхаа хүмүүсийнхээ ажлын хөлснийг бүрэн өгөлгүй  уураа тайлж мурисан гэдэг. Хулхидуулсан хүмүүс Одноог Од-нөү /Od no/ гэж араас нь хараасан сурагтай. Нээрээ л Однөү маань “Монгол 999” гээд газар, газарт очоод бяцхан сонгуульдаад Од нөү-тэж яваад нэг бөө дээр очиж арга чарга асуусан бололтой. Гэтэл өнөө бөө “Хүүхээ чи эхлээд аливаад үнэн сэтгэлээсээ ханд. Би алдчихвий гэж хагас дутуу битгий юмыг хийж бай. Бас амандаа сэтгэл байхад арга нь олдоно, би Одтой байна, би чадна гэж хэлж сур” гэж айлдсан аж. Бөөгийн сургаалийг дагаж Одгүй Одонтуяа, өөрийнхөө пиарыг “Одтой Одонтуяа” гэж хийж байгаа сураг байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.