МОНГОЛД АНХ УДАА ИСПАНИ РЕСТОРАН
0
2012/06/23

Хүний идэх хоол, амьдрах орчин, гэр бүл таатай сайхан байж гэмээнэ амьдрал өөрөө баясал жаргалтай бас сэтгэлд амгалан байдаг билээ. Тэр дундаа амттай, эрүүл хоол хүнс хүнд сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Өнөөдөр Монголд хоолны чиглэлийн бизнес эрхэлж байгаа олон сайхан газрууд бий. Ази, Европ тэр дундаа Украйн, Энэтхэг, Япон, Солонгос, Хятад гээд л олон улс орны ресторан, хоолны газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэгвэл Монголд анх удаа Испани хоолны “Essencia” нэртэй цоо шинэ ресторан нээлтээ хийлээ. Олон жилийн турш бэлтгэл юугаан базааж байж тус рестораныг нээжээ. Essencia гэдэг нь ундарга, эх, охь, манлай гэсэн утгатай Испани үг ажээ. Тус рестораны нээлтэнд Монголын сор болсон урлаг соёл, нийгмийн салбарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд бүх зочид үүнд сэтгэл дүүрэн, үнэхээр ам сайтай байсныг хэлэх хэрэгтэй.

Монголчууд аливааг төгс хийхийг зорьдог болжээ. Яг л Испанид байгаа мэт сэтгэгдэл энд төрж байлаа. Тохижуулсан орчин, гэрэлтүүлэг, рестораны шийдэл зэргээс гадна хоол нь дээд зэргийн тансаг бас эрүүл байсан нь сэтгэлд өег, сайхан байлаа. Нээлт эхлэхэд хоёр хөтлөгч яг л Испани стилиэр хувцасласан, эргэн тойронд Испани тогооч нар тэр л Испани хоолныхоо гайхамшгийг мэдрүүлсэн тийм л сайхан орчин хүмүүсийг оройжин хөгжөөж чадлаа.

150 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай тус рестораны нээлтэнд Монгол Улсын Төрийн Сорёхолт Сосорбарам, Пентатоник Академийн Ерөнхийлөгч Долгион, Зууны Манлай Эстрадын дуучин, МУГЖ Сарантуяа, ДБЭТ-ийн гоцлол дуучин Уянга, МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ичинхорлоо, дуучин Номин, Солонго, Алтан Ураг хамтлагийнхан оролцож, ДБЭТ-ийн сонгодог хөгжимчид уянгалаг Испани аялгууг эгшиглүүлэн байсан юм.

Улаанбаатар хотод цоо шинэ нэгэн ресторан үүд хаалгаа нээсэнд баяртай, сэтгэл хангалуун байгаагаа нуулгүй хэлж байлаа. “Essencia” ресторанд ирээд үйлчлүүлэхэд ямар ч байсан сэтгэл дүүрэн гарна гэдгийг сэтгүүлч миний бие баталж байна. Хаяг нь “Кёокшү Таур”-ын замын урд байрлах UB Platinum төвийн нэг давхарт байрладаг юм билээ. Дахин үйлчлүүлэх сэтгэгдэл лав төрнө дөө.

Сайхан хоолыг, сайхан орчинд хайртай хүмүүстэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, анд найз нартайгаа, ангийхантайгаа, “фракцаараа” зооглох ч сайхан байдаг шүү.    

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.