Banner
Иргэдийн амтлах мэдрэмжийг дорд үзсэн Гэрэлт гудамжны Food Festival
1
2017/09/06

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр Гэрэлт гудамжинд Food festival зохион байгуулагдлаа. Мэдээж томоохон томоохон ресторанууд шилдэг гэх тогоочдоо явуулсан байх. Тиймдээ ч ам чанартай шилдэг хоолнуудыг амталж үзэхээр миний бие гэрэлт гудамжийг зорьсон юм. Яваад очтол амтлах төдий хоолоо асар үнэтэй зарж байлаа. Түүнийг нь амталж үзсэн иргэд ч цөөхөн харагдсан. Салхинд гарангаа мэргэжлийн хүмүүс гэрийн эзэгтэйгээс хэр илүү хоол хийдгийг харахаар ирсэн хүмүүс гоц гойд амтгүй хоолонд шал дэмий мөнгө өглөө гэж халаглах хүмүүс олон байлаа. Харин тэр дунд үнэгүй амтлагаа хийлгэж, амтны хувьд ч ёстой нөгөө тасархай гэдэг нь байсан нэг газрыг дурдахгүй байхын аргагүй байлаа. Манайхан ч сайхан амттай үнэгүй хоолыг олоод авчихсан бөөгнөрч байлаа.

 

Энэ бол гэрэлт гудамжинд үйл ажиллагаагаа явуулдаг Хос билгүүн зул ХХК-ний Викус рестораны хоол байлаа. Гэрэлт гудамжинд үйл ажиллагаагаа явуулдаг тэднийг хүмүүс андахгүй байсан юм. Хоол нь амттай, үнийн хувьд ч хямд, өнөөдрийн үйл ажиллагаагаар бүр үнэгүй амтлагаа явагдаж байна гээд олон хүн ам сайтай байсныг дэргэдүүр нь өнгөрөхдөө сонсоод авсан юм. Ийм үг сонссон хүн юу гэж хоцрохов. Шавсан олон дундуур ороод нөгөө их магтуулаад байсан газрын хоолыг амссан юм. Аргагүй л сайхан амттай дээрээс нь ахлах тогооч гэх залуу нь ирсэн хүмүүсийг халуун хоолоор дайлж байлаа. За ингээд бужигнасан олон багасаж, мөн тэр өдрийн Шилдэг хоол болон тогоочийг шалгаруулах торгон агшин ирлээ. Хүн бүр ам сайтай байсан Викус рестораны хоол шалгарах байх хэмээн их л хүлээлттэй сууж байтал эцсийн дүн миний бодсоноос шал өөрөөр гарсан юм. Шилдэг хоолны газраар Баянмонгол рестораны хоол шалгарч харин шилдэг тогоочоор Broadway рестораны тогооч шалгарлаа. Үнэндээ би энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. тэнд байсан хүмүүс ч дүнг сонсоод гонсгор харагдсан. Шалгарсан газруудыг муу биш ч хамгийн сайхан хоол Викус рестораных байсан гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Ямар ч үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд мөнгө хүчтэй байдаг. Гэхдээ ард түмний нүдэн дээр тэр байтугай тэдний амтлах мэдрэмжийг хүртэл үл үнэлэн ийм шийдвэр гаргасан шүүгчид үнэхээр аймар юм. Мөнгө хэдий хүчтэй ч хоол хүнсэнд иймэрхүү шийдвэр буруу л байдаг юм даа.  

 

PAPARATSI.MN

Photo


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • зочин 2018 оны 08 сарын 24 [202.179.26.78]

    jijig gehgui ariin haalga baih um teneguuded

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.