Banner
“Киви”-ийн Ц.Намуунаа: Бидний шар охин мундаг шүү...
0
2018/04/30

 “Киви” хамтлагийн гишүүд чимээгүй болж зөвхөн Ука гэх нэр ганцаар сонсогдох болоод удаж байна . Хамтлагийн нөгөө хоёр гишүүн нь өдийг хүртэл ганц бие яваа гэж ам нээх бүртээ баталдаг ч олны танил чинээлэг эрхмүүдтэй нэр холбогдсоор өдийг хүрсэн.  Укагийн хувьд өөрөөс хэдэн насаар дүү залуутай хамтран амьдарч байгаа билээ. Нөгөө хоёр нь эрчүүдийн тухай ярихдаа П.Алтанцэцэг “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Ц.Намуунаа нь “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л “жишээ” шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээн ярьсан байдаг. Саяхан хамтлагийн гишүүд бүгдээрээ уулзацгаасан байна. Тэд хамтдаа зураг авхуулж Укадаа амжилт хүсжээ. Тэрээр өөрийн хуудсанаа “Амжилт хүсье, бидний шар охин мундаг шүү, Бахархаж байна” гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.