Banner
Тэмээчин бүсгүй эх орныхоо торгон хил дээр иржээ
0
2018/04/30

Салхин чимээнээс өөр аниргүй тал нутагт 1885 гаруй км-ыг туулж, саран хүртэл саатдаг уудам нутагийг 3 сар гаруй туулж идэр ес, элдэв саад зовлон бүрийг туулаад эх орны торгон хил дээр ирсэн гэх тэмээчин бүсгүй Н.Байгальмаа аль хэдийнээ эх орныхоо дархан хил дээр очжээ. Түүний аялалын гол баатруул болох тэмээнүүдэд Монгол улсын түүхэнд  анх удаа Тэмээнд пасспорт олгож гадаад орныг зорьж байгаа нь энэ юм байна. Мөн эдгээр тэмээ нь Англи улсын засгийн газар, хатан хааны урилгатай аж.Тэд хятад улсад 1300 км ыг туулж тус улсын  хилээр Казакстан улс руу нэвтэрэх юм. Одоогийн байдлаар 1885 км туулж Монгол улсын баруун хязгаарт хүрээд буй тэмээд бүгд маш сайн байгаа аж.  Зуу зуун жилийн тэртээ дэлхийг донсолгож торгоны замыг эрхшээн тэмээн жингийн цуваагаар худалдаа наймаа эрхэлж асан буурал өвгөдийнхөө жимээр эх орныхоо нэрийг гарган тэмүүлж яваа зоригт эх хүн таны аян зам нь өлзийтэй байх болтугай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.