Жет-Ли өвгөрчээ
0
2018/05/21

    Жет Ли хэмээх тайзны нэрээрээ алдаршсан жүжигчин Ли Лианжин нь өдгөө 55 настай бөгөөд Хятадын тулааны урлагийн мастер, вушугийн аварга юм. Энэ алдарт жүжигчний бие муудсан тухай цуурхалыг Хятадын “Weibo” цахим хуудсанд тархсан нэгэн зураг олон нийтэд баталж өглөө. Түүнийг Түвдийн сүмд мөргөл үйлдэж явахад дэргэд нь нэгэн хүн түшиж буйг зургаас харж болно. Ли Лианжин 2010 онд бамбай булчирхайн өвчтэй хэмээн оношлогдож, биеийн жин нь байнга хэлбэлзэх болжээ. Мөн булчингийн сулрал, нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн учраас эмч түүнд дасгал, сургуулилтаа хийхгүй байхыг зөвлөсөн гэнэ. “South China Morning Post”-д онцолж буйгаар нэрт жүжигчин маань кино урлагаас хэсэг хөндийрч эмчилгээндээ онцгойлон анхаарч буй гэнэ. Хамгийн сүүлд Ли Лианжин “Gong Shou Dao” хэмээх 20 минутын кинонд тулааны урлагийн мастерууд болон тэрбумтан Жэк Матай хамтран тоглосон юм. БНХАУ-ын нийслэл Бээжинд мэндэлсэн жүжигчин Ли 2009 онд Сингапурын иргэншилтэй болсон ажээ.
 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.