Гандан буурахгүй Экс сайд
1
2018/05/22

   Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “шинэчлэлийн” гэх тодотголтой танхим 2012 оны наймдугаар сард бүрдэж байсан цаг саяхан. Түүний Засгийн газрын хамгийн содон онцлог нь сайд нар сөрөг хүчингүй талбарт мэндэлж байсан явдал билээ. Хоёр жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа сайн муугаар хэлэгдэж явсан түүнийг тамга тэмдгээ өгсөн даруйд ойр тойрныхныг нь учир битүүлэг шалтгаанаар шалгаж, үндэслэлгүйгээр цагдан хорьж байна гэсэн мэдээллүүд ар араасаа хөвөрч байсан. Тодруулбал түүний гэргий Х.Сэлэнгэ болон төрсөн дүү Н.Наранцэцэг, Насанбат нарыг хэрэгт холбогдуулан шалгаж, хилээр гарахыг нь хүртэл хориглон саатуулж байсан талаарх мэдээллүүд хэвлэлийн хуудсыг дүүргэж байсан юм. Цаг цагаараа байдаггүй гэдэг. Харин тэрбээр одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлах зөвлөхөөр ажиллан гэр дүүрэн хүүхдээ тойруулж суучихаад гэргийнхээ гарын хоолыг амтархан зооглосон шигээ аядуухан амьдарч буй. Энэ удаа О.Балжинням аваргын “Хөдөлмөрийн баатар”-ын найранд уригдан байх үедээ манай дуранд ийн өртсөн нь энэ.

 

PAPARATSI.MN

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Altankhuyag t 2018 оны 06 сарын 18 [64.119.23.157]

    Luivarchin mini hunii business d bitgii sadaa bol

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.