Ц.Нямдорж сайдын гэргий Ж.Долгормаа гэрэл зурагчдаас харшилтай
0
2018/05/22

 

     
     Монголын улстөрд Цэндийн Нямдорж гэж дархлагдсан энэ эрхэм МАН-ын хатуу самруудын нэг. Ах намыг төрийн эрхийг гартаа авсан дор даруй сайдаар томилогдож давхар дээл өмсдөг тэрбээр энэ удаа 4 дэх засаглал гэгддэг сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэсэн асуудалд орооцолдон амьсгаа дээгүүр яваа. Харин Ц.Нямдорж сайд саяхан гэргий Ж.Долгормаагийн хамтаар О.Балжинням аваргын “Хөдөлмөрийн баатар”-ын найранд хүрэлцэн ирэхдээ папараццичдаас нүүр буруулан нүүрэндээ “үстэй аятай” аягласан нь энэ. Ц.Нямдоржийн гэргий Ж.Долгормаа нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар олон жил ажилласан. Архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл олгохдоо авилга авдаг гэж зарим төрийн бус байгууллагууд мэдэгдэл хийж байсан удаатай. Харин энэ төрлийн бизнес эрхлэгчид огт өөр зүйлийг ярьдаг. Ж.Долгормаа хувийн хэвшлийн жаргал зовлонг ойлгодог, хуулийн шаардлагаа зүй зохистой тавьж чаддаг, зан харилцааны хувьд Ц.Нямдоржоос тэс өөр хүн гэж хэлэх нь бий. Ямартаа ч Ц.Нямдорж, Ж.Долгормаа нарын ийм нэгэн батиар манай дуранд үлдсэн нь энэ.
PAPARATSI.MN
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.