Жүжигчин Л.Сөрөлт намдаад байна
0
2018/05/24

Жүжиглэхээс гадна муугүй дуучин гэдгээ харуулаад амжсан Л.Сөрөлт нэг хэсэг бор дарсны гайгаар хэвлэлийн хуудсаар дүүрч явсан цаг саяхан. Ер нь түүнд согтууруулах ундаа зохидоггүй гэлтэй. Түүнийг мэдэх хүмүүсийн яриагаар бол эрүүжүүлэгдсэн тоо нь нэгээр тогтохгүй гэнэ лээ шүү. Эр хүн л хойно алдаж онохыг алийг тэр гэхэв. Уран бүтээлийн хувьд муугүй амжилттай яваа тэрээр саяхан нэгэн кино нээлтийн үеэр манай дуранд буусан юм. Тэгэхдээ үеийн залуустайгаа инээд цалгиулж эерэг сайхан энергийг цацруулж явна билээ. Нэгэн фэнтэйгээ зураг хамт авхуулахдаа нуруу нь намдаж эргэн тойрон бөөн инээдэм болгосон юм. Өндөрүүдийн хажууд зогсоход эвгүй болохоос биш намхан нуруу ч төрөл бүрийн ашигтай гэдэг дээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.