Сансарт нисэнгээ алдсан буриад хурандаа
0
2018/05/25

Дорнод нутгийн бахархал Монгол улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон зэрэг олон алдарын эзэн буриад хурандаа С.Сайнцог гэх энэ эрхэмийг мэдэх нэг нь дэндүү сайн мэдэх байх. Анх монгол хүн сансарт нисэхээр шалгаруулалт явуулахад 10000 гаруй шижигнэсэн залуусын өрсөлдөөнд сүүлийн 4 хүний нэгээр шалгарч улмаар дахин шигшин 2 хүн үлдсэний нэг нь Сайнцог гуай гэж ярьдаг. Эцэст нь түүний найз Ж.Гүррагчаа хөөрч Монгол түмнийхээ бахархал болсон байна.  Мөн С.Сайнцог гуайг Ардын жүжигчин А.Долгорын нөхөр гэдэгээр хүмүүс андахгүй болов уу. Буриад хурандаа Сайнцог гуай нутаг орондоо ач тустай хэмээн нутгийн олон ихэд хүндэлдэг юм билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.