Жаргалтай гэргий “Гала” Г.Болороо
0
2018/05/28

Цагтаа өсвөр үеийнхий шүтээн болж, солонгын долоон өнгөөр гоёж гоодон явдаг байсан “Гала” хамтлагийн Г.Болороог уншигчид андахгүй байх. Дуучин Ануг бодвол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэр бүр гараад байдаггүй Г.Болороог зөв хандлагатай хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Өдгөө нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд зарим нэг арга хэмжээнд хүрэлцэн ирж олны өмнө гарах нь бий. Түүний нөхрийг Л.Хосбаяр гэдэг бөгөөд хөдөлмөрч, сэргэлэн бизнесмэн гэх юм билээ. Нөхөрийн хайр халамжинд жаргаж яваа гэх Г.Болороо саяхан манай папарацид өртсөн юм. Тэрээр час улаан даашинзаар гангаран ихэд жавхаалаг харагдана лээ. Айл гэрийн эзэгтэйн өнгө ар гэрийн амьдрал, нөхөрийн халамжаас ихэд хамаардаг гэдэг. Тэгвэл энэ өдөр Г.Болороог жаргалтай гэргий гэхээс өөр юу гэх билээ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.