Цэнхэр үст Цэрэнгийн саа мөнгөн гоёл
0
2018/05/30

Үсээрээ алдаршиж олон түмнээс цэнхэр үст хэмээн хоч авсан Цэрэн буюу Э.Цэрэндолгорыг танихгүй хүн гэж үгүй биз. Тэрээр саяхан Азийн таеквондогийн аварга шалгаруулах ахмад насны 54 кг-д хүрэл медаль хүртэж олныг гайхшруулаад амжсан гэдэг. Энэхүү медал нь түүний амьдралдаа авсан анхны медаль нь гэнэ лээ. Хэдий нас хэлбийсэн ч хөнгөн шингэн тэрээр нийгмийн олон асуудалд оролцож түмний сайшаал, шүүмжлэлийг олонтаа сонсдог нэгэн.  Саяхан болсон арга хэмжээнд мөнгөлөг, гаялалзсан даашинзаар гангаран иржээ. Түүний саа мөнгөн гоёл охид хүүхнүүдэд ихэд таалагдсан бололтой түүнтэй зургаа авахуулах нь цөөнгүй ажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.