“Наран трэйд” ХХК-ийн тэргүүн хатагтай
0
2018/05/30

“Наран трейд” компанийн захирал С.Болдхэтийн гэргий О.Удвал энэ цагийн бизнесээр тэргүүлэгч бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог. Компанийнхаа  гүйцэтгэх захирлын алба хашдаг Удвал хаттагтайг өнөөдрийг хүртэл энэхүү бизнэесээ босгоход нөхөртөө хамгийн их түшиц, тулгуур нь болсон хүн гэх юм билээ. Ар гэрийнхээ, ажил албынхаа аль, альных нь тэргүүн хатан гэж нэрлэж болмоор  О.Удвал өөрийгөө хатан биш ажилчин зөгий гэж боддог тухайгаа хэлж байсан удаатай. Худалдаа үйлчилгээний салбарт 28 жил ажилласан тэрээр өдгөө тэтгэврийн насны босгыг хэдийнээ давсан ч наснаасаа залуу толиотой харагддаг нэгэн. Энэ тухайгаа хүн зүс царай, байгалийн жамаараа хөгширдөг ч залуучуудтай хамт ажиллаж, сэтгэл санаагаараа хөгширөлгүй  залуучуудаас маш их эрч хүч авдаг хэмээн ярьдаг. Саяхан манай дуранд өртөхдөө өнгө сайхан, намбалаг харагдах аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.