Banner
“Усны гүнж” Ука тас хар даашинзаар гангарчээ
0
2018/06/05

Монголд AQUA фитнесс үүсгэн байгуулагдаад өдгөө олон жилийн нүүрийг  үзэж байна. Энэ төрлийн фитнессийн анхдагч нь олон түмнээ “усны гүнж” хэмээн  алдаршсан Б.Уянга буюу Ука юм. Нас хэдий 40 гарсан ч залуу насны гоо үзэсгэлэнг гайхалтай хадгалж яваа нэгэн. Фитнессээ анх 2006 онд Чингис зочид буудалд нээж олны танил хүмүүс их үйлчлүүлэх болсон нь түүний нэгэн маркетингийн зөв алхам болж өдгөө усан фитнессийн ач тусыг хүртсэн олон мянган үйлчлүүлэгчидтэй болсон гэдэг. Тэрээр саяхан болсон арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ урт хар даашинзаар гангаран иржээ. Энэ өдөр олны харцыг өөр татсан сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор орж байсан юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.