Banner
Алдарт эхчүүд "Гоо ээж" улсын уралдааны үеэр ганц бие аавд байр хандивлав
3
2018/06/13

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан өчигдөр болж өндөрлөлөө. "Гоо ээж" улсын анхдугаар уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч үлдсэн юм. Шилдэг 29 оролцогчоос тэргүүн байранд мэйк ап артист Дэлгэрцэцэг шалгарч 2018 оны Гоо ээж боллоо. Тус уралдаанд “Алтан эрдэнэ”-ээс эхлээд “Ган эрдэнэ” хүртэл есөн эрдэнийн шагнал байгаагаас гадна “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”,“Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацид ээжүүдээ шалгаруулжээ. Мөн үүнд нэгэн бахархууштай үйл хэрэг болсон нь  төрөхийн хүндэрлийн улмаас эхнэрээ алдаж 6 хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд туслахаар "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүд хандивын аян өрнүүлж "Гоо ээж 2018" тэмцээний тайзнаа 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болттугай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • b 2018 оны 06 сарын 13 [66.181.168.8]

    ёстой буянтай үйл хийжээ, баярлалаа

  • zochin 2018 оны 06 сарын 13 [202.179.24.145]

    mundag bna oo odontoi eejuudeeree baharhlaa

  • 059 2018 оны 06 сарын 14 [207.244.83.113]

    yamar khuurkhun yum be...iim saikhan biye avch yavdag eejuuddee amjil az jargal khusiye...yun Odgerel ve...

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.