Д.Мурат: Би шалгуулчихаад УИХ-д буцаж орж ирнэ
1
2018/06/13

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл уг УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьжээ. 

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Мурат албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хамаагүй. Тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ" гэлээ. 

Харин түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Хэвлэлээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь бусдын биед гэмтэл учруулсан асуудал байгаа. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагад итгэж байна" гэв. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • za 2018 оны 06 сарын 14 [66.181.160.85]

    hereggui ee plz guij bn

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.