Хариуцлага алдсан паркын ажилчдын бүдүүлэг үйлдэл
2
2018/06/14

Өчигдөр нэгэн ноцтой зөрчил гарсан нь  "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д байрлах "Пуужин" тоглоом дундуураа хугарсан явдал. Уг ослын улмаас бага насны 6 хүүхэд болон 2 том хүн бэртэж гэмтээд буй. Тэдний ярьж буйгаар тоглоом дундуураа хугарч дээр байсан пуужин унан доор байрлаж байсан пуужинг мөргөн газарт унасан байна. Тус үйл явдал болсны дараа паркийн ажилтнууд ирэн хугарсан хэсгийг гагнахыг завдсан бөгөөд газарт байсан хүүхдүүдийн цусыг усаар угаан ул мөрийг балласан байна. Түргэн тусламж дуудан хүүхдүүдийн эрүүл мэндийг бодохын оронд хамгийн түрүүнд өөрсдийнхөө хариуцлага алдсан ул мөрөө баллахыг завдсан бүдүүлэг үйлдэл гаргасан байна. Эцэг эхчүүд үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд "ҮСАХ"-г аюулгүй ажиллагааны горимыг хангаж ажиллаагүй, хариуцлагагүй байдал гарган хохирогчдыг үл тоосонд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна. Хүүхдүүдийн маань ганц тоглодог газар нь ийн хариуцлагагүй аюулгүй ажиллгааны шаардлага хангахгүй байхад эцэг, эхчүүд хэнд итгэх вэ. Аюулгүйн амьдралын баталгаа үнэхээр алга байгаагийн тод жишээ нь энэ юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2018 оны 06 сарын 14 [182.160.35.47]

    Монголын хүүхдүүдийг паркийн тоглоомууд дээр өндөр үнэтэй тоглуулж халаасаа зузаатгахаа бодохоос биш тэдний аюулгүй байдлыг хангах талаар юуч хийхгүй байгаагийн илэрхийлэл.

  • Zochin 2018 оны 06 сарын 14 [99.203.143.14]

    Unahad yamar medremj turj bna gej asuuj baih yum.erguu setguulch yumaa.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.