МУГТ Х.Цагаанбаатарын зураглал юу байв..
0
2018/06/28

Монголын төдийгүй дэлхийн жүдо бөхийн түүхэнд нэгэн цаг үед гялалзан гарч ирсэн “од” бол Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэдэгтэй маргах хүн үгүй биз.   2004 онд Афины олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж олон жил тасалдсан медалийн эхлэл энэ хүнээр эхэлсэн юм. Зодог тайлснаасаа хойш дасгалжуулагч хийж зарим нэг шиг салбар бүрт оролцож, хэл ам татлахгүй даруухан яваа нэгэн. Тэгвэл саяхан шинээр нээгдэж буй эмнэлгийн хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын нэг байлаа. Тэрээр гар утсаараа байнга бичлэг хийх бөгөөд “Харанга”-ын Лхагвасүрэн гуайг гарахад мөн л утасаар бичиж харагдана. Спортын од маань рок попын нэгэн тод од хар азарга хочит Лхагвасүрэнгийн улаан фэн нь ажээ.

 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.