Black Eyed Peas хамтлагийн реппер Apl.De.Ap Монголд ирлээ
6
2018/06/29

Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуусын хүсэн хүлээдэг олон улсын хөгжмийн “Hunnu Music Festival 2018” энэ сарын 29-нд буюу өнөөдөр  Чингисийн морьт хөшөөт цогцолбор буюу Цонжин Болдогт болох гэж байна.
Энэхүү фестивалийг  “ON AD” agency, “Jenco Tour Bureau” ХК хамтран зохион байгуулж буй юм.

Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг фестивальд progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нараас гадна энэ жил урилгаар "The Black Eyed Peas" хамтлагийн дуучин Apl.De.Ap хүрэлцэн ирнэ гэж байсан билээ.

Тэгвэл өчигдөр Реппер продюссер Apl.De.Ap нь Монголд газардсан нь манай папарацци дуранд буусан юм.
Реппер продюссер Apl.De.Ap нь 1995 оноос хойш уран бүтээлийн гараагаа  эхэлсэн бөгөөд соло сингл  уран бүтээлээ 2012 оноос толилуулж байна. Тэрбээр 2013 онд "Voice of the Philippines" шоунд шүүгчээр ажиллаж байжээ. Ийн дэлхийн оддыг дэргэдээс нь үзэх боломжийг олон улсын томоохон хөгжмийн наадам болох “Hunnu Music Festival 2018” монггол түмэндээ олгож байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • zochin 2018 оны 06 сарын 29 [66.181.160.7]

    huuramch ni irsenu

  • Zochin 2018 оны 06 сарын 29 [66.181.176.97]

    My god. Bish bnshtei. Shal uur tsaraitai.

  • nnn 2018 оны 06 сарын 29 [183.177.97.118]

    mun l bn shde googlees haij vzeech

  • Zochin 2018 оны 06 сарын 30 [66.181.176.97]

    Bishee bish. Official siteru n orood shalgaad uz. Hel meddg uym bol!

  • zochin 2018 оны 06 сарын 30 [139.5.216.241]

    гомо мөнхөөгийн тухай ном хэзээ худалдаанд гарах юм бэ сураг байна уу хүмүүсээ

  • zz 2018 оны 06 сарын 30 [176.179.158.141]

    mongold huuramch ni l ochno

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.