Хайрандаа нялхарч буй П.Шүүдэрцэцэг өнгөлөг явна
6
2018/07/03

Жүжигчин Шүүдэрцэцэг Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй үерхэж байгаагаа албан ёсоор зарлаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд хосууд маань сошиал трэнд болтолоо хамтдаа буй зурагуудаа амьдралынхаа тайлан адил хөврүүлсэн билээ. Жүжигчин Тодоо ч Шүүдэрээд амьнаасаа илүү хайртайгаа зарлаж, хаана ч цуг яван “Алгын чинээхэн бүсгүйг эрхлүүлэхэд яадаг юм бэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан удаатай. Хамтдаа влог хөтөлж түүгээр дамжуулж Шүүдэрээгээр аяга, тавагаа ч угаалгахгүй өөрөө угаадаг тухайгаа дуулгаж, эмэгтэй хүнийг хайрлахыг харин ч нэг үзүүлж байгаагааа мэдэгдсэн юм. Ийн хайртынхаа халамжинд нялхарч, бүсгүй хүний жаргалыг эдэлж яваа Шүүдэрээ улам л өнгө ороод гялалзаж явах болсон билээ. Саяхан болсон арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ өмссөн даашинз, гэрэлтсэн царай нь түүнийг үнэхээр жаргалтай буйг илтгэх ажээ. Бүсгүй хүн хайраар ургаж, дэлбээлдэг цэцэг гэж манай найрагчид хэлдэг нь аргагүй үнэн юм даа.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • 0202 2018 оны 07 сарын 04 [183.177.96.130]

    Өмссөн юм нь дэндүү хямдхан харагдаад байх юм.Хөшиг чүүл /хэллэгээрээ бичсэн/ нөмөрчихсөн юм шиг

  • Сарнай 2018 оны 07 сарын 03 [66.181.187.192]

    Сайхан бүсгүйд аз жаргал хүсье!

  • Zochin 2018 оны 07 сарын 04 [103.26.193.254]

    Us n het urt bnaa. Odoo iim urt us ali hediin modanaas garsan.

  • 059 2018 оны 07 сарын 04 [103.10.197.196]

    zaaaaaaasssssssss...bitgii khuukhduuded muu ulger duurailaltai yum bicheed bai...geriin ajilgui em khun yamar olig bkhav dee...herelteed ch gekh shig ...geriin ajil khiikhgui gerel untarchikhna geed yavdag khuukhnuud olshirokh vii dee...todorkhoi khemjeegeer khiikh l kheregtei

  • budmal 2018 оны 07 сарын 08 [202.131.225.197]

    ya

  • dolaris 2018 оны 08 сарын 27 [66.181.185.21]

    dandaa neg hetruulj utagiin aldagduulj huvtsaldag yumshig sanagddiishd kuduuniiiiii

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.