Banner
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын үеэр анхааруулах зөвлөмж
0
2018/07/11

-НАРШСАН ҮЕД ЯМАР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ВЭ-

Нарны хордлого авсан хүнийг нэн тэргүүнд гэрийн нөхцөлд хэвтүүлэн, хөлийг нь бага зэрэг өндөрлөж, хөлнөөс нь сэрүүцүүлэхийн тулд сэнс тавьж болно. Мөн хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеэр нь оруулах, нойтон алчуураар ороож, жин тавих зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хар цайг ойр ойрхон уулгах хэрэгтэй. Гэхдээ шингэнийг бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ.

Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 1-З настай хүүхдэд 30-60 граммаар 20-30 минут тутамд, 3-7 настай бол 60-100 грамаар 30-40 минутад, 7-15-тай бол 100-200 граммаар 40-60 минутад, харин насанд хүрсэн хүн бол 200 граммаар 60-90 минут тутамд шингэн ууна. Нарны хордлого авсан хүн бөөлжих, гүйлгэх, даралт унах, толгой эргэх, нүд юм харахгүй болох, ухаан алдах зэрэг хүндрэл гардаг. Энэ үед гэрээр эмчлэх биш, эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй.


-ХООЛНЫ ХОРДЛОГЫГ ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ-

Бөөлжих

Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.

Эм уух

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг дөрвөн цагийн зайтай дөрвөн ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.

Гэдэс цэвэрлэх

Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. Нэг литр буцалсан усанд хоёр хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна. Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.


-АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХДАА ҮЕДЭЭ ХҮҮХДЭДЭЭ ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА 
СУЛРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо ихэсдэг. Тиймээс иргэд та бүхэн аялал, зугаалаар явахдаа болон бусад үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх таниас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. Архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх таниас ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.

Та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар ажиглаж аюулгүй байдлаа хангасны дараа усруу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг анхааруулж байна. Холын замд гарах гэж буй иргэдэд дараах зөвлөмжийг хүргэе

-Автомашин бүрэн бүтэн байдлыг хангах

-Наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх

-Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх

-Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

-Суудлын бүсээ зүүх бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах

-Орон нутгийн замд хурдыг 80км/ц-аас хэтрүүлэхгүй байх

-Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих

-Даралтын эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.