Banner
Хүй долоон худагт “Соёлын наадам” эхэллээ
0
2018/07/11

“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Соёлын наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд соёлын өвүүдийг харуулдгаараа онцлогтой билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, зохион байгуулж байна. 

Наадамчин олон “Соёлын наадам”-ыг зорих 21 шалтгаан байна. Үүнд:

-Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж авах боломжтой

-Үндэсний хувцастайгаар зургаа татуулж болно

-Нум сум яаж хийдгийг хараарай

-Дэмбээдэхийг харж, өөрөө ч дэмбээдэх боломжтой

-Эрхий хурууныхаа эрчийг сориорой

-Шагайн харвааны асарт бууж, мордоорой

-Аргал түүж, сур элдэж, ноос савж үзмээр байна уу

-Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэх боломж олдоно

-Кинонд гардаг шиг хөрөг зургаа зуруулах юм уу

-Харааны урлаг /Visual art/ гэж юж болохтой танилцаарай. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулах нь сонирхолтой байх болно

-Цорын ганц гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

-Ардын язгуур урлагийн “амьд” тоглолт таныг алсаас ч дуудна. Та ер нь язгуур урлагийн тоглолт   жилд хэдэн удаа үзэж, сонсдог вэ

-“Морьтны гайхамшиг” үзүүлбэртэй

-Айрагны баяр болно

-Аварга монгол баримлын өртөөгөөр зочлоорой

-Шагайн морио уяж, сойж тогловол ямар вэ

-Хүүхэд бүр зураач байдаг. Таны охин, хүү ч ялгаагүй

-Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана

-Хурган чих гэж ямар хөгжим болохыг мэдэх үү, сонсож байсан уу.

-Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий

-Хөгжилтэй тоглоом тоглож, тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сориорой.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.