Banner
ИЛ ЗАДГАЙ ЦАХИЛГААНЫ УТАС, УНАЖ БОЛЗОШГҮЙ ШОНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЭРЭЙ
0
2018/07/17

Ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолын ашиглалт болон бүрэн бүтэн байдалд онцгой анхаарал хандуулахыг УБЦТС ТӨХК-аас зөвлөж байна.

Таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдээрэй. Энэхүү дугаар нь Улаанбаатар цахилгаан түгээх станцын 24 цагийн ажиллагаатай утас юм.

Дуудлага өгсний дараа мэргэжлийн баг, ажилтныг очтол тухайн гэмтлийг засварлахгүй, хүүхэд, хүн санамсаргүй хүрч, шүргэхээс сэргийлэн хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг  УБЦТС ТӨХК-аас анхаарууллаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.