Banner
Ялдам гүнж О.Болор энд явна
7
2018/08/08

Энэ цагийн мэдлэг боловсролтой хатагтай нарын нэг болох О.Болор нь АНУ-ийн PRIVATE сургуулиар өөрийгөө боловсруулж бэлтгэсэн чалварлаг бүсгүй билээ. Та бүхний санаж байгаа бол энэ бүсгүй нэлээд хугацааны өмнө манай дуранд өртөн хэсэгтээ сенсааци дэгдээж байсан.

О.Болор нь өөрийн гэсэн хувийн бизнестээ бөгөөд өөрийн ур чадвараа тэрхүү бизнесдээ гаргаж яваа аж. Хөөрхөн царай, сайхан хувцаслах тэр тун ч аальхан чанартай гэх юм билээ. Түүний нэгэн хобби нь хүмүүнлэгийн үйлс бөгөөд жил бүр асрамжийн газруудаар явж энхрий бяцхан үрсэд гарын бэлэг гардуулж баярлуулдаг хэмээдэг. Мөн байгаль экологийн чиглэлэрээр мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр  эх орондоо хэрэгтэй зүйлс хийхийг эрмэлзэж явдаг тухайгаа ойр дотныхондоо ярьдаг гэх. Эрдэмтэй хүн даруу гэдэгчлэн түүний ихэмсэг гэмээр төрхийн цаана даруухан зан нуугдаж байдаг юм билээ. Тэрээр саяхан Торгоны зам загварын шоуг үзэхээр ирэх үеэрээ манай папарацци дуранд ийн буулаа. Тэр багаасаа ээжтэйгээ хүлээн авалт болон загварын шоу алгасаж үзээгүй гэгддэг бөгөөд энэ удаа найз нөхөдтэйгээ ийн урлагаас ээлжит таашаал мэдрэхээр сонирхон ирсэн нь энэ аж.

 

Мэдээлэл


Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.