Banner
АМИА АЛДСАН ОХИНЫ АР ГЭРИЙНХЭНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР БОЛЖЭЭ
1
2018/08/08

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.  Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.08.08/ золгүй байдлаар амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна. 

Тодруулбал, Б.Ундрах хэмээх бүсгүй одоогоос сарын өмнөөс охины ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэхийг зорьж  “Илтгэлцлийн сүлжээ” хандивын аяныг эхлүүлжээ. Тэрбээр ар гэрийнхэнд нь туслахаар сэтгэл шулуудаж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандив цуглуулсан аж. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • zochin 2018 оны 08 сарын 09 [202.179.24.21]

    evii byatshan ohin mini amgalan noirs doo

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.