Banner
Хөтлөгч Э.Уянга хуримандаа бэлдээд завгүй...
0
2018/08/09

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл  олон ангит “Хэцүү анги” хэмээх кино хөтлөгч Э.Уянгын олон түмний өмнө дэлгэх нэрийн хуудас гэж хэлж болно. Тэрээр МУИС-ын МХСС-ын “Утга зохиолын ажилтан” мэргэжилтэй боловч дэлгэцийн урлагт хүч үзэн чамгүй амжилт гаргасан нэгэн.  Одоогоор тэр “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Ихэвчлэн хөгжмийн нэвтрүүлэгч хөтөлж, томоохон арга хэмжээг хөтөлдөг. Хөтлөгч Э.Уянгын хувьд телевизийнхээ сайхан бүсгүйчүүдийн  нэгд зүй ёсоор багтдаг. Хөтлөгч бүсгүй маань саяхан өөрийн цахим хуудсаараа хуримаа хийх гэж буйгаа дуулгасан бөгөөд ойр дотныхондоо хуримын товыг зарлаж, урилгаа тараагаад амжжээ.  Ийн хөтлөгч бүсгүй намар цагийн билэгдэлт сайхан өдрийн хуримандаа бэлэдээд сүүлийн өдрүүдэд тун чиг завгүй яваа сурагтай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.