Banner
Нөхөн сонгуульд Л.Гүндалай нэр дэвшинэ
1
2018/08/09

Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд бэлтгэл ажлаа базааж эхэллээ. Энэ удаагийн нөхөн сонгуульд Бүгд найрамдах намаас Б.Жаргалсайхан, Ард түмнээ хайрлах намаас Л.Гүндалай нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлээд байна. Үүгээр ч зогсохгүй Л.Гүндалайн сурталчилгааны баг албан бусаар Хэнтий аймагт гараад байгааг эх сурвалж хэлсэн. Өдгөө хэдийгээр хуульд заасан дагуу сурталчилгаа эхлээгүй ч орон нутагт амжуулах ажил их байгаа учраас ийнхүү багаа гаргасан бололтой.

Одоогоор МАН, Ардчилсан нам, МАХН-аас чухам хэн нэр дэвших нь албан ёсоор тодроогүй байна. Олны таамаглаж байгаагаар МАН-аас Засаг дарга Н.Ганбямба, Ардчилсан намаас М.Хүдэрбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөх сураг бий.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Za boli doo 2018 оны 08 сарын 10 [49.0.137.164]

    za ene balai odoo yahniiwdee Gun balairana sh dee !

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.