Banner
Залуухан "Гавьяат" О.Анужин олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж байна
1
2018/08/09

Шанхайн Олон Улсын Балетийн “Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээн зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлсэнээс 73 бүжигчин шалгаран оролцож байна. Манай улсаас Монголын Олон Улсын Балетийн Анхдугаар тэмцээний гранпри шагналт, МУГЖ О.Анужин мөн УДБЭТ-ийн бүжигчин Ц.Хишигжаргал нар эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр улсын баяр наадмаар гавьяат цол хүртсэн билээ. Д.Дашлхагва багшийн анхны төгсөлтийн шавь нь гавьяат жүжигчин Д.Алтанхуяг аж.

Тэмцээнд алдартай хоёр балетчин хүндэт зочноор уригдан оролцож байгаагийн нэг нь манай улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бол нөгөө нь Гүрж улсын алдарт балетчин, Гүрж улсын балет театрын захирал Нина Ананиашвили юм.

“Dance To The Rhytm Of Shanghai” тэмцээний шагналын сан 50,000 ам.доллар гэдгээрээ онцлог бөгөөд есөн шүүгч тэмцээнийг шүүн явуулах юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Hudulmur hicheel zutgel 99% shiudee uul shugamanda 2018 оны 08 сарын 09 [174.204.12.231]

    Eldev hicheel zurgel shaardlagagui uraldaan temtseen zuun zuun sayar ni shagnal avdag ch!!!

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.