Banner
Рой Страйдер Байгальмаа шүүхэд ялсан гэдэг нь худал гэв
4
2018/08/10

Эстони улсын иргэн Рой Страйдер  Монголын иргэн Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Шүүхээс дээрх маргааныг хэлэлцээд Н.Байгалмааг буруугүй гэдэг шийдвэр гаргасныг өмгөөлөгч нь мэдээлсэн гэж энэ сарын 7-нд мэдээлэл тарсан билээ.

Тэгвэл энэ талаар эстони иргэн Рой Страйдер фэйсбуук хуудаснаа худал мэдээлэл хэмээн бичсэн байв. 

Таны http://www.news.mn/?id=284717 гаргасан нийтлэлийг уншаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийтлэлд Байгалмаа шүүхэд ялалт байгуулжээ гэжээ, энэ бол худлаа зүйл. Өчигдөр болсон шүүх хуралдаанаар Н. Байгалмаа нь надад 57500 евро эргүүлж төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр бол анхан шатны шүүхийн шийдвэр билээ.

Байгалмаагийн талыхан шүүхэд ялалт байгуулсан гэж яаж худлаа хэлж чадаж байна вэ. Та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгана уу. Шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр 14 хоногийн дараа авсны дараа би Монголын хэвлэл мэдээллийн газруудад хандах болно.

Н. Байгалмаа болон И. Нямдорж нарын хүргүүлсэн аливаа мэдээллийг хэвлэхдээ анхааралтай хандаж байхыг санал болгож байна. Эдгээр хүмүүс санаатайгаар худал ташаа мэдээллийг тарааж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна гэж бичсэн байв.

Ямартаа ч энэ хоёр хүний маргаан иймэрхүү байдлаар өрнөж байна. Нэг үгээр бол эстони иргэний нэрээр нээсэн уг фэйсбуук хаяг дээр шүүхийн шийдвэр худлаа хэмээн үгүйсгэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Зочин 2018 оны 08 сарын 10 [64.119.16.210]

    нээлттэй шүүх хурал явуулаач

  • bas l aimaar yumaa 2018 оны 08 сарын 10 [64.119.20.213]

    Baigalmaa mungu tulj factnewseer hudlaa medeelel taraasan.Tiim ih hemjeenii mungu luivardaj hun hohiroochood yalalt baiguulna gej ch yu baihav

  • B 2018 оны 08 сарын 10 [194.230.155.181]

    Bairiign bituumjileed huraaj avah heregtei sh de zalilan nj olson munguuru hudaldaj avsan yum chin

  • Зочин 2018 оны 08 сарын 13 [203.91.115.37]

    Шүүх дээр ялсан гэж худал мэдээлэл тараасан мөртлөө дараа нь Байгалмаа эстоны иргэнд 157 гаруй сая төгрөг төлөхөөр боллоо гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Хүний мөнгө луйвардаагүй байсан бол яахаараа шүүхээр шийдвэр гарч төлбөр хийх ёстой юм. Луйварчид гэж ямарч үед ичих нүүрэндээ илэг наачихаад худлыг үнэн гээд хэлээд зогсож байдаг нь үнэн юм байна. Үйлийн үр үхтэл хамт,үргэлжлээд үр удамд гэж байдаг шүү луйварчдаа!!!.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.