Banner
Голландын депутат лалын шашинтнуудад хүчиндүүлснээсээ болж амиа егүүтгэжээ
0
2018/08/15

Нидерландад үндэс угсаагаар ялгаварласан томоохон дуулиан дэгдлээ. Голландын хэт барууны "Эрх чөлөөний нам"-аас нэр дэвшсэн депутат, 53 настай Вилли Дилле хэмээх цагаачидтай тэмцэх радикал үзлээрээ алдартай улстөрч саяхан өөрийн "Фэйсбүүк" хуудсандаа бүлэг лалын шашинтнуудын хүчирхийлэлд өртсөн тухайгаа дэлгэсэн бичлэг тавьжээ. 

Түүнийг жил гаруйн өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 15-нд хүчирхийлсэн гэнэ. Үүнээсээ өмнө Диллег хулгайлж, маш ихээр зодсон байна. Улстөрчийн хэлснээр халдлага үйлдсэн этгээдүүд түүнийг Гаагийн Хотын зөвлөлд цагаачдын асуудлыг хөндөхөө зогсоож, амаа хамхиж явахыг шаардсан аж. 

Гэвч Дилле энэхүү аймшигт анхааруулгаас үл эмээж, хэт барууны үзэлдээ бат зогсож, Европт хяналтгүйгээр цагаачид орж ирэхийн эсрэг арга хэмжээ авахыг шаардсаар байлаа. Харин тэрээр сүүлчийн бичлэгтээ ойр дотны хүмүүсийнхээ амь насыг аюулд оруулахгүйн тулд улс төрөөс гарах бодолтой байгаагаа мэдэгджээ. Үүнээс хойш хоёр хоногийн дараа улстөрч бүсгүйг гэртээ амиа алдсан байдалтай байхад нь олдсон юм. Тэрээр 4 хүүхдийн ээж байжээ. 

Энэ явдал бас нэгэн ээдрээг бий болгож байна. Учир нь тэрээр нас барахынхаа өмнөхөн хийсэн бичлэгтээ хуучин хамтрагч асан, өдгөө "Нэгдлийн нам" хэмээх лалын шашинтнуудыг дэмжигч намын зөвлөх Арнуд ван Доорныг буруутгасан байна. Тэрээр Доорныг өөрийг нь хүчирхийлэх, байнга сүрдүүлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан гэжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.