Австрийн гадаад хэргийн сайдын хуриманд Владимир Путин оролцжээ
1
2018/08/19

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Австрийн гадаад хэргийн сайд Карин Кнэйслийн хуриманд оролцсон байна. Путин хуримлаж буй сайд хатагтайд баглаа цэцэг бэлэглэснээс гадна Кубаны Казакын найрал дуучдыг дагуулан ирж сюрприз барьжээ. 53 настай Кнэйсл Австрийн бизнесмэн Вольфганг Мейлингертэй гэрлэж байгаа юм.

Хуримын хүндэт зочин Путин хатагтай Кнэйслтэй бүжиглэж, явахынхаа өмнө Орос уламжлалаар “горько!” хэмээн уухайлж, хуримлагч хоёрыг хооронд нь үнсэлцүүлжээ. 

Нэг цаг, 20 минут саатсаныхаа дараа Путин хуримаас шууд Граз нисэх буудлыг зорьж, Бямба гарагийн орой Берлинд Ангела Меркельтэй уулзахаар ниссэн байна. Кнэйсл өнгөрсөн зургаадугаар сард Путиныг Венад айлчлахад хуримын урилгаа гардуулсан гэдэг. ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд гадаадын улс төрчийн хувийн арга хэмжээнд оролцож байсан түүх ховор. Өчигдрийн хуриманд Австрийн канцлерь Себастьян Курц бас оролцсон байна.

 

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • loa 2019 оны 08 сарын 05 [207.189.0.205]

    албан ёсны бүжиг

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.