Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн халуухан үеэл дүү
2
2018/08/20

TV miss international-2010” тэмцээний дэд байрын шагналт мисс Б.Ханд урьд нь “Улаанбаатарын мисс-2005” тэмцээнээс “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртэж явсан. Улмаар олон улсын тэмцээнд өрсөлдөн чамлахааргүй туршлага хуримтлуулсан тэрбээр жил бүр зохиогддог “Манжуурын мисс” тэмцээнд оролцох охидод багшилж байлаа. Урд хөршид ажиллаж амьдрах болсоор багагүй хугацааг үдэж буй мисс Б.Ханд гэр бүлийн амьдрал зохиож, хөөрхөн охин тэвэрсэн билээ. Олон улсын чанартай томоохон тэмцээнээс шагнал гардсан нь тухайн үед шүүгчээр ажиллаж байсан нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо эгчтэй нь холбоотой хэмээх хардлага хэвлэлүүдээр тарж байсан удаатай. Гэвч тэрбээр энэ бүхнийг үгүйсгэн “Үеэл эгч минь надад огт туслаагүй. Тэмцээн эхлэхээс өмнө энэ тухай сануулсан” хэмээн ярьж явсан. Харин одоо тэмцээн уралдаан гэхгүйгээр амар тайван амьдрахыг эрхэмлэх болсон мисс бүсгүйг гадаад эртэй суусан гэж хардах хүн цөөнгүй байдаг. Магадгүй, өмнө нь найз залуугаасаа салаад “Монгол эрчүүд соёлгүй. Онгоцны буудал дээр ачаагаа дийлэхгүй ядарч явахад туслахгүй мөртлөө хараад шоолдог. Гэтэл гадны орны залуус огт өөр шүү” хэмээн ярьж явнаас нь үүдэн ийн хардахад хүргэсэн байж ч болох талтай. Юутай ч Б.Хандыг саяхны нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхэд нь бид дурандаа буулгасан нь энэ.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • minii bodol 2018 оны 08 сарын 21 [103.26.194.125]

    Ene huuhen shiruun heruulch turhtei haragdaad baidgiin

  • Zz 2019 оны 06 сарын 25 [73.109.59.110]

    Haltaruud

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.