Арабууд БОАЖЯ-ны зөвшөөрөлтэйгээр шонхор барьсан байж магадгүй гэнэ үү
0
2018/08/20

Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагаас тус аймгийн Галшар сумаас шонхор барьсан гурван араб иргэнийг тус аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Сири улсын иргэн И, А, Р гэсэн гурван хүн биедээ зөвшөөрлийн бичиггүйгээр шонхор барьж, “Ланд круйзер-200” машинд тээвэрлэж яваад саатуулагдсан байна.

Энэ талаар БОАЖЯ-ны газрын дарга Б.Дархантөр “Одоогоор хариуцсан мэргэжилтэн нь алга байна. Идлэг шонхор хууль бусаар барьсан гадны иргэдийг илрүүлсэн нь үнэн. Гэвч одоогоор шалгагдаж байгаа хэрэг тул манайхаас тайлбар хийх боломжгүй байна” гэх тайлбарыг өгчээ. Харин орон нутгийн иргэд “Гадны иргэд дур мэдэн шонхор шувуу барихгүй, түүнд эрх мэдэл бүхий хүмүүс тусалсан байх магадлалтай” хэмээн хардаж байгаа аж. Энэ нь ч үнэний ортой бололтой. 

Тэд анхны мэдүүлэгтээ “Бид бариагүй. Хүн барьж өгсөн. БОАЖЯ-наас зөвшөөрөлтэй” гэсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.