Banner
“Болд-Ертөнц-12” тоглолтын тасалбар 20-50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
0
2018/08/20

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.БОЛД бие даасан тоглолтоо хийхээр тов зарласан билээ. Түүний тоглолт энэ сарын 31-нд “Буянт- Ухаа” спорт цогцолборт болох юм. Уг тоглолт түүний 5 дахь бие даасан тоглолт аж. “Хайрын хүч” цомгоос хойш гарсан 12 цомгийнхоо хит дууг үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Сонирхуулахад тоглолтонд Д.Болдын хит 40 дуу дуулагдахаас гадна амьд хөгжмийн хамтлаг оролцож байгаагаараа онцлогтой аж. Тоглолтын зохион байгуулагчаар “Монгол HD” телевиз, “Voice mongolia” шоуны баг хамт олон ажиллаж байгаа гэнэ.  Мөн “Voice” шоуны ялагч Ц.Энгүүнтэй хамтран дуулахаас гадан тоглолтын back vocal-д voice шоуны шилдэг оролцогчид болох Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам нар ажиллаж байгаа гэхчлэн содон сонин сюрпризээр дүүрэн гэнэ. Тасалбарыг онлайнаар худалдаалж байгаагаас гадна “HIFI” дэлгүүрийн салбараар 20-50 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа юм байна

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.