Хоёр Ганаа “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж шинэ уран бүтээлдээ оржээ
2
2018/08/22

Энэ жил “Хувьсал” продакшн үүсэн байгуулагдсаны 20-н жилийн ой тохиож байгаа аж. Харин ойн баяр дээрээ гавьяат Урнаа төрснөөс дутуугүй дотно дүү нар минь гэгдэж явсан  хоёр Ганаагүйгээр ойгоо угтаж байна. Тодруулбал үзэсгэлэнтэй, авьяас чадвартай, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж  чадсан  гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК хийснээс хойш хэд, хэдэн бүтээлээрээ үзэгчдын талархлыг хүлээж байлаа.  Эргэн санавал  Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”,  “Миний нууц” гэх мэт бүтээлүүдээр нийгмийн толин тусгал гэж хэлж болохуйц нэгийг бодогдуулж  хоёрыг тунгаалгасан сайхан бүтээлүүдээр түмнийг татаж байсан гэхэд болно. Харамсалтай нь хоёр Ганаа тусдаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэдгээ цахим хуудсаараа мэдэгдсэн билээ. Тэдний цоо шинэхэн уран бүтээлийн ажил эхлээд тун амжилттай яваа бөгөөд киноны гол дүр жүжигчин А.Ганчимэг харин найруулагч продессэрээр нь Ганцэцэг ажиллаж байгаа гэсэн шүү. Бяцхан нууц задлахад А.Ганчимэгтэй партнер болж “Фантастик” продакшны захирал Б.Тамир тоглож байгаа гэнэ лээ. Б.Тамирын хувьд сүүлийн үед үзэгчдийг байлдан байгуулсан “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг өргөн дэлгэцийн уран бүтээлд чамгүй одтой яваа эрэлт ихтэй уран бүтээлч.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Naransolongo 2018 оны 08 сарын 24 [59.8.167.80]

    Har Urnaa ni ene 2iigoo jiisen geseen.Battai eh survalj .Muuhai har avgai.Zalyu jujigchidiig uruu tataj Dramiin teatraas ni gargaad daraa ni huuguud.

  • Мөнх 2018 оны 08 сарын 26 [64.119.19.153]

    Хар Урнаагаас салсан нь болж дэ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.