Түүхэн амжилтын эздийн жентельмэн төрх
1
2018/08/23

Яг жилийн өмнө Малайзийн Куала Лампур хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай сагсан бөмбөгийн тамирчид түүхэн амжилтын эзэд болж байсан билээ.Харин энэ оны зургадугаар сард болсон Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулсан 3х3 ДАШТ Филиппин улсын Манила хотод болж өндөрлөсөн. Уг тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцсоноос Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтаж байсныг уншигчид андахгүй сайн санаж буй биз. “FIBA 3x3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай шигшээ баг ОХУ, Филиппин, Бразил улсын багийг хожин хэсгээсээ шалгарч, улмаар хасагдах шатанд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж, Монгол гэсэн нэрийг Дэлхийн 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа гаргасан юм.

Монгол Улсын шигшээ багийн тамирчид одоогийн байдлаар дэлхийд эрэмбээрээ:

 8 дугаарт Готовын Цэнгүүнбаяр,

 39 дүгээрт Даваасамбуугийн Дэлгэрням,

 47 дугаарт Энхтайваны Цэрэнбаатар,

 53 дугаарт Энхбатын Дөлгөөн нар тус тус бичигдэж байгаа билээ. Эх орноо тив дэлхийн тавцанд мандуулж яваа залуустаа спортын өндөр амжилт хүсье.

 

PAPARATSI.MN

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • ахнг 2018 оны 08 сарын 24 [124.158.93.68]

    бэлэг эрхтнээ барихгүй зогсож сураачээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.