Banner
Мягмарцог Эрдэнцогт
0
2018/09/05

БҮСГҮЙ

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг
Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг
Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга чиний л тухай байдаг
Ирж буцахын хооронд бүсгүйчүүд энэ ертөнцдөө бурхан нь байдгийм аа.

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг
Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг
Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг
Санааны минь чанадад бүрэлдэх чинь төрсөн бус, зурсан ертөнц байдгийм аа...

Д.Дамдинжав. "Бусдын сүм дэх миний эрх чөлөө" номноос.

Photo


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.